13,7 тэрбумын тохижилтын ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

13,7 тэрбумын тохижилтын ажил эхэлжээ

Одоогийн байдлаар 4.5 тэрбум төгрөгийн тохижилтын ажлыг хийгээд байгаа аж. Энэ жилд багтаан, нийслэлд нийт 13.7 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийх юм байна. Энэ ажлын хүрээнд Эрх чөлөөний буюу хуучнаар “Ялалт” кино театрын өмнөх талбайг бүрэн засварлах, Далан давхрын оршуулгын газрыг хамгаалах үүднээс тойруулан хашаа барих аж. Одоогоор Баянгол дүүргийн Ард Аюушийн өргөн чөлөө дэх орон сууцны хороолол дотор бичил цэцэрлэг барьж, Чингэлтэй дүүрэг дэх "Явуугийн цэцэрлэг"-ийг иж бүрнээр нь шинэчлэх ажил эхэлсэн байна. Харин ОХУ-ын хөрөнгө оруулалтаар Зайсан толгой орчим дахь бичил цэцэрлэгийг, Солонгосын хөрөнгө оруулалтаар Сөүлийн гудамжийг тохижуулах ажил дуусах шатандаа оржээ.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж