Нэгдүгээр төрөх эхчүүдээ хүлээн авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр төрөх эхчүүдээ хүлээн авч эхэллээ

Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга болон холбогдох бусад албаны хүмүүс өнөөдөр 11 цагаас Клиникийн нэгдүгээр амаржих газарт хүрэлцэн очиж байна. Тус амаржих газрын засварын ажил дуусч, Мэргэжлийн хяналтын газраас тус барилгын засвар үйлчилгээний чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн юм. Шалгалтын дүн өнөөдөр гарсан бөгөөд тус эмнэлгийн байранд бактериологи, эрүүл ахуй, агаар зүйн шинжилгээ хийхэд хэвийн гэж гарсан байна.
Тиймээс өнөөдөр Нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаа хэвийн горимондоо шилжиж, харъяаллын дагуу эхчүүдээ хүлээн авч эхлээд байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж