Улаанбаатарт 25-27 хэмийн дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25-27 хэмийн дулаан байна

     Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өчигдөр Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн хойд хэсэг, Дорноговь аймгийн нутаг, Зүүн зүгийн нутгаар бороо орсон байна.
        Өнөөдөр Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс,бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 
Өглөө 05 цагийн үед Улаанбаатарт 17 градус дулаан, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байжээ. Харин өдөртөө 25-27 градус дулаан байх юм байна.
Харин энэ сарын 23-ны өдрийг хүртэлх төлөв байдлаар 19, 20-нд зүүн зүгийн нутгийн зүүн, 21-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн, 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байа гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж