Гамшгийн менежмент гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Гамшгийн менежмент гэж юу вэ?

Утаа гамшиг болсон гэдэгтэй санал нийлж байгаа эсэх талаар УИХ-ын дарга твиттерчдийн дунд өнгөрөгч өдрүүдэд санал асуулга явууллаа. 290 гаруй Retweet, 50 гаруй Favorite-ийг нэг их удалгүй цуглуулав. Яах гэж ийнхүү санал асууж байгаа талаарх яриа болж, “тавлаад байна уу” гэж зарим нэг нь ундууцаж харагдав. Ийнхүү санал асууж буй шалтгаан нь “утааг гамшиг гэж бүгдээрээ санал нэгдэж, хүлээн зөвшөөрч байгаа бол гамшгийн менежмент хийх гэсэн санаа бололтой” гэнэ. Гэвч “гамшгийн менежмент” гэж яг юу хэлэх, ямар арга хэмжээ авахыг хэлээд байна вэ.

З.Энхболд дарга ямартай ч “Бүгдээрээ нэгэн зэрэг гамшиг гээд байхаар цаг алдаад яах вэ. Жиргээчид бүгдээрээ утааг гамшиг гэж санал нэгтэй дүгнэлээ. Одоо Засгийн газрыг гамшгийн менежмент хийхэд бүгдээрээ дэмжих нь гэж ойлголоо, зөв үү” хэмээсэн бөгөөд дараагаар нь “Удахгүй гамшгийн менежмент эхэлнэ” хэмээн мэдэгдлээ.

Утааг гамшиг хэмээн үзэж буй эсэхийг олон нийт хэрхэн хүлээн авахыг ямартай ч эрх баригчид тандлаа. Олон ч жиргээчид “гамшиг” гэж саналаа хэлэв. Утааны асуудлыг Засгийн газар өөртөө саяхан авсан бөгөөд шийдэмгий алхам хийхээр бэлтгэж буй нь энэ бололтой.

Онц байдал зарлах үед зарим эрх хязгаарлагддаг шиг гамшгийн үед ч зарим эрхийг хязгаарлах нь тодорхой. Хэрэв тийм бол “Гамшгаас хамгаалах тухай хууль” хуулийг Засгийн газарт хэрэгжүүлэхийг даалгах уу. Гамшгийн менежмент гэж юу вэ?

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж