
Сексийн харилцаа
Секс бол хосуудын таарч тохирохгүй байх үндсэн шалтгаан. Секстэй холбоотой асуудлаас болж салах нь түгээмэл байдаг. Хосууд яагаад сексийн харилцааны хувьд таарч тохирох эсэхээ эрт мэдэх нь чухал байдгийг үүгээр тайлбарлаж болно.
Ажлын ёс зүй
Хүсэл эрмэлзэл, шударга зан, санхүүгийн хувьд бие даасан байх нь сайны шинжүүд. Хэрэв хосын нэг нь ажилдаа бүхнээ зориулвал тэд гэр бүл болж гэж үү? Хайртаа хүнээ өөрт чинь болон ажил, амьдралдаа эн тэнцүү анхаарал халамж тавьж чадах эсэхийг ажигла. Түүний ажилдаа хандах хандлагыг тэсэж тэвчих эсэхээ сайтар бодоорой.
Зуршил
Бид өөрсдөөсөө тэс өөр зан чанартай хүнд татагддаг ч заримдаа нийтэч хүн зожиг хүнтэй учирвал сайнаасаа саар байх нь элбэг байдаг байна. Энэ тохиолдолд бие биенээ байгаагаар нь хүлээн авч ойлгож нэг хүн шиг болохыг хичээх нь хамгийн чухал юм.
Хүүхдийн талаарх байр суурь
Хэрав та хүүхэд төрүүлэхээр нэгэнт шийдсэн бол хайрт чинь хэзээ хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэгийг мэд. Аав ээж болох түүний байр суурийг сонс. Үр хүүхэдтэй болохын тулд та хоёрын хэн хэн нь ирээдүйд ажлаа хойш нь тавьж чадах уу? Аав ээж болох үүрэг хариуцлагын талаар ямар бодолтой явдгаа ярилцаарай.
Итгэл үнэмшил
Сүсэг бишрэлийн тухайд та хайр дурлалд шашин нөлөөлөхгүй гэж бодож байж болох юм. Ихэнх хүмүүс бие биедээ л хайртай бол шашин үүнд саад болох ёсгүй эжг үздэг. Гэвч хүний сүсэг бишрэл өөрийг нь илэрхийлэх гол зүйл тул ирээдүйд үр хүүхэдтэй болсон хойно зөрчил үүсч мэдэх юм.
Санхүүгийн бие даасан байдал
Хосын нэг нь мөнгө цуглуулахдаа сайн байхад нөгөө нь үрэх дуртай байдаг. Дөнгөж танилцсан хосуудын хувьд энэ байдаг л асуудал боловч мөнгөний асуудал хосуудын маргалддаг номер нэг шалтгаан тул та хоёр мөнгөнд яаж ханддаг, мөнгөтэй холбоотой асуудал харилцаанд чинь дарамт учруулах эсэхийг олж мэдэх хэрэгтэй.
Мөнгийг хэрхэн ханддаг байдал
Хайртынхаа мөнгөнд хянамгай , үрэлгэн эсэхийг ажигла. Хэрэв та хоёрын нэг нь бага орлоготой бол үүнд яаж ханддаг вэ? Та хоёр үе үе ресторанд хооллож, амралтанд явахыг юу гэж боддог вэ ?
Эрүүл мэнд
Та хоёрын нэг нь эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйл гарвал амьдралд чинь ямраар нөлөөлөхийг төсөөлж байна уу? Насан туршын амьдралд чинь, үр хүүхдэд чинь нөлөөлж мэднэ. Энэ бол амьдралд тохиолддог хүсмээргүй зүйлсийн нэг.
Бэлтгэсэн Н.Энх