Ерөнхий сайд гулгаж, Ерөнхийлөгч утаа шинжив

Хуучирсан мэдээ: 2014.01.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд гулгаж, Ерөнхийлөгч утаа шинжив

Өнгөрч буй амралтын өдрүүдийг төрийн гурван өндөрлөг утаа шинжиж, мөсөн гулгуурын талбайд гулгаж өнгөрүүлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мөсөн талбайд тэшүүрээр гулгасан бол өнөөдөр 05.30 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар нийслэлийн утааг алсаас тольджээ. Энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд "Ерөнхийлөгчтэй цуг Улаанбаатарын утаа ямар байгаатай танилцлаа. Чингэлтэйн усан сан дээрээс харахад утаа ийм байна" хэмээн твиттертээ жиргэжээ.

Утаатай тэмцэх ажил өмнө нь Ерөнхийлөгчийн албанд хамаардаг байсан ч хэрэгжүүлэх гол пункц нь Засгийн газарт харьяалагддаг байсан тул Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан мэдүүлж, УИХ-аар батлуулснаар энэ ажил Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхэд зориулж 200 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан бол 2014 онд 20 тэрбум төгрөг зарцуулах юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж