
Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/-ны үндэсний их чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө “Чингис” зочид буудалд үргэлжилж байна. Тус чуулганаас тун удахгүй АЗХ-ны ерөнхийлөгч тодрох аж. Холбооны ерөнхийлөгчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дарга Б.Баттүвшин нар өрсөлдөж байна. АЗХ-ны гишүүдээс хамгийн олон санал авсан нь АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоно. Уг албыг УИХ-ын гишүүн Б.Болор хашиж ирсэн бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй юм.
Чуулганд нийт 150 гаруй гишүүн оролцож байна.
Г.ДАРЬ