Бие даагчид Дарханд ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.01.12-нд нийтлэгдсэн

Бие даагчид Дарханд ажиллана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Дархан-Уул аймгийг зорилоо. Парламентад бие даагчдыг төлөөлөн сууж байгаа гишүүд хэрхэн гар нийлж ажиллаж байгаа, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд бие даагчдын зөвлөл ямар байр суурь баримталдаг, 2014 оны улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа зэрэг олон асуудлыг Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидод танилцуулах зорилготой аж. Уг аймаг С.Ганбаатар гишүүний тойрог, улмаар намрын чуулган завсарласны дараа бие даагчид Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус бүр ажиллана гэх мэдээлэл мөн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж