
Америкийн гадаад бодлогын алба Сочигийн олимпийн тоглолттой холбоотой сөрөг, аюултай мэдээлэл шууд утгаараа байхгүй ч болгоомжтой байхыг анхааруулжээ. Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми пүрэв гаригт мэдээлэл хийхдээ өөрсдийн шилдэг мэргэжилтнүүдээ олимпийн тоглолтын үеэрх аюулгүй байдлыг хангахад туслуулна хэмээн онцолсон байна.
Төрийн департамент олимпийг зорих америкчуудыг хувийн эмнэлгийн даатгал авах хэрэгтэйг зөвлөсөн нь Оросын олимпийн нийслэлийн эмнэлгийн тусламжийн чанарт нь эргэлзсэнийх биз ээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР