Украины Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко бямба гаригт шилжих шөнө “Беркута” гэх тусгай албаныханд зодуулж, сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Харин маргааш нь түүнийг ердийн тасагт шилжүүлсэн байна.

“Луценкогийн толгой битүү гэмтэлтэй байгаа. Түүнийг эхнэр нь сахиж байна. Одоогоор тэр ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэнэ” хэмээн Украины сэтгүүлч Мустафа Найем өөрийн твиттертээ бичжээ. Түүнчлэн “Бид “Беркута”-гаас тэдний дараагийн ажиллагааны талаар үнэнийг мэдэхийг хүссэн. Тэднийг багаа тайлж, бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан” хэмээн Луценкогийн эхнэр ярьсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР