
Монголбанкнаас “Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2014 баримтлах үндсэн чиглэл”-д санхүүгийн байгууллагад тавих хяналт шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, зарчмуудад нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтаар хөгжин дэвшиж буй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, үүсмэл санхүүгийн хэрэгслүүд болон эрх бүхий байгууллагуудаас хэрэгжүүлж буй санхүүгийн хөтөлбөрүүд, тэдгээрээс үүсч болзошгүй эрсдэлийг оновчтойгоор үнэлж, эрсдэлийн удирдлага болон дотоод, гадаад хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон чухал асуудлаар олон улсын туршлага судалсан ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо гэж үзэж байна.