
П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетийг өнөөдөр 17.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг оролцохоороо онцлог юм.
Тоглолтын гол дүрүүдэд дараах уран бүтээлчид тоглоно.
- ОДЕТТА -Б.Саруул /СТА/
- ОДИЛЛИЯ – Б.Саруул /СТА/
- ЗИГФРИД – Д.Алтанхуяг /МУГЖ/
- РОТБАРТ – А.Өлзий-Орших /СТА/
- ХАТАН ХААН – Ц.Жаргалан /СТА/
- САЛБАДАЙ – Т.Хан-Очир
- ПА ДЕ ТРУА – Г.Цолмон /МУГЖ/, О.Анужин, А.Билгүдэ
- Жижиг хунгууд- Г.Цолмон /МУГЖ/, Б.Алтаннамар, О.Анужин, Ж.Ханбулнай
- Том Хунгууд – Г.Батчимэг /СТА/, Б.Энхтуул /СТА/, У.Анужин
- УДБЭТ-ын балетын жүжигчид,
- ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.
“Хунт нуур” бүжгэн жүжгийн тухай:
- Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет
- Үргэлжлэх хугацаа: 2 цаг 10 минут
- Насны хязгаар 6+
- Хөгжим: П.И.Чайковский
- Удирдаач: Ж.Бүрэнбэх
- Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер
- Балетмейстер: Б.Жамъяндагва
- Ерөнхий зураач Б.Төмөрхуяг
- Туслах найруулагч Б.Жаргал
- 1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон.
- Манай тайзнаа 1975-6-28-нд тоглогджээ.