– Генерал, Ерөнхий сайд –
Израилийн ерөнхий сайд асан, чөлөөний
хошууч генерал Ариэль Шарон 2014 оны нэгдүгээр сарын 11-нд 86 насандаа таалал төгслөө. 2006 оны
нэгдүгээр сарын 4-нд цус харвасныхаа дараа тэрээр найман жилийн турш
ухаангүй байсан юм.
Шарон 1948 онд /улс тунхагласны дараа/ өөрийн карьерыг эхлүүлж байсан цэрэг, офицеруудын Израиль улстөрчдийн эгнээний хүн юм. Тэрээр Израилийн армийн тусгай ангийг үүсгэн байгуулалцаж, 1956 оны Суэцийн хямралын үеэр десантынхныг, 1967 оны зургаан хоногийн дайнд танкчдыг командалж байлаа. Цэргийн стратегчийн гайхамшигт алдрыг тэрээр 1973 оны Эрлэгийн шүүхийн өдөр гэгдэх дайнд оролцсоноороо авчээ. Түүний хуягт танкийн дивиз Суэцийн сувгийг гатлан, Африкийн эрэгт түшиц газрыг эзэлснээр египетчүүдийг буулгаж чадсан юм. Улстөрчийнхөө хувьд Шарон Палестины нутагт еврейн суурин байгуулахыг идэвхтэй дэмжигч байлаа. Тэрээр 2005 онд Ерөнхий сайд болоод палестинчуудаас тусгаарлах ханын бодлого явуулсны үр дүнд Газын зурваст Израилийн суурингуудыг буулгажээ. Улмаар 2005 оны есдүгээр сард Израилийн сүүлчийн цэрэг Газын зурвасыг орхин гарсан юм.
Хошууч генерал Ариэль Шарон 1967 оны Зургаан хоногийн дайны өмнө.
Фото: AP
Зургаа хоногийн дайны үеэр Синайн цөлд десант буулгах ажиллагааг ажиллаж байгаа Шарон. Фото: AFP
Армиас 1974 оны нэгдүгээр сард халагдсаныхаа дараа Суэцийн сувгийн эрэгт зогсож буй Шарон. Фото: AFP
Аж үйлдвэр, худалдааны сайд Шарон парламентын хуралдаан дээр. Иерусалим. 1985 оны тавдугаар сарын 6.
Фото: NatiHarnik / Reuters
1984 онд Батлан хамгаалахын сайд байхдаа Зөвлөлтийн еврей нарыг дэмжсэн цуглаанд нэгдэхээр явж байсан Шарон бүдэрч унажээ.
Фото: Shmuel Rachmani / AP
Шарон Баруун эргийн еврейн суурингуудын газрын зургийг үзэж байгаа нь. 1999 аравдугаар сарын 14.
Фото: Jacqueline Larma / AP
Каир хотын ойролцоох Гизхгийн пирамидуудыг сонирхож яваа Шарон. 1979.10.18. Фото: AP
Израилийн өмнөд нутгийн Неневын цөл дэх өөрийн эдлэнд. 2001.01.20.
Фото: Michael Kremer / AFP
Шарон Иорданы хөндий дэх армийн блокпостад очив. 2001.01.03.
Фото: AFP
Шарон мөргөл бүхий бортгыг хуучин Освенцимийн хорих лагерийн музей болсон байрны хананд хадав. 2005. 05.05.
Фото: AviOhayon / AFP
Барилгын яамны сайд байсан Шарон зөвлөлтийн еврей нарт зориулан Голаны өндөрлөгт босгосон суурингийн нээлт дээр. 1991.11.04.
Газын зурвасаас еврейн суурингуудыг нүүлгэх төлөвлөгөөг нь Кнессет баталсны дараа намын нөхөд нь Шаронд баяр хүргэв. 2004.10.26.
Фото: AFP
Иерусалим хотноо өлгөсөн Ариэль Шароны сонгуулийн зурагт самбар. 2001.01.26.
Фото: LefterisPitarakis / AP
Шарон Батлан хамгаалах яамны ерөнхий захирлыг огцруулах ёслол дээр. 2005.09.27.
Фото: Ronen Zvulun / Reuters
Шарон Тель-Авивын ойролцоох цэргийн бааз дээр. 2002.01.07.
Фото: Nir Elias / Reuters
Ариэль Шарон Хөдөө аж ахуйн яамны мэдлийн туршилтын фермийн ажилтай танилцав. 2003.08.12.
Фото: Ariel Jerozolimski / Reuters
Намынхаа хурал дээр үг хэлж байгаа Ариэль Шароныг телевизээр харж суугаа Хевроны палестинчууд. 2004.01.05.
Фото: Nayef Hashlamoun / Reuters
Шарон парламентын хуралдааны өмнө. 2001.10.15.
Фото: Natalie Behring / Reuters
Шарон Иерусалимын Уйлаант хананы дэргэд. 2001.02.07.
Фото: David Guttenfelder / AP
Шарон Баруун эргийн Женин хотын ойролцоох тусгаарлах хананы дэргэд. 2003.01.08. Фото: Reuters
Шарон Сайд нарын танхимын хуралдаан дээр. 2005.06.05.
Фото: Kevin Frayer / Reuters
Шарон Цагаан ордны хэвлэлийн бага хурал дээр. 2004.04.14.
Фото: Reuters
Шарон Израилийн өмнөд нутгийн Бедуины Рахат хотод бага сургуулийн нээлт хийж байгаа нь. 2004.08.10.
Фото: Heidi Levine / AFP
Ашдод хотын боомтын өргөтгөлийн нээлт дээр байгаа Шарон. 2005.08.02.
Фото: Roberto Schmidt / AFP
Комд орсон Ариэль Шароныг дүрсэлсэн “Кишлн” уран сайхны галарейн инсталляци. Тель-Авив. 2010.10.18.
Фото: Nir Elias / Reuters
Ш.МЯГМАР