
Соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр тайзнаа дахин амилж буй П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” бүжгэн жүжиг ирэх ням гаригт тайзнаа тоглоно. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн хореографийг Т.Л.Соболева хувилан дэглэжээ. Харин манай тайзнаа гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьсан байна. Тус бүжгэн жүжиг нь анх 1890 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Хаант Орос улсын өнөөдрийн Санкт-Петербург хотын Марийнскийн театрт амилж байсан түүхтэй. Харин манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ. Ирэх ням гаригт 17.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа сэрэх “Нойрссон гүнж” бүжгэн жүжгийг удирдаач Ж.Бүрэнбэхийн удирдлага дор симфони найрал хөгжимчид тоглох юм. Гол дүрүүдэд Аврорад Ч.Ганчимэг, Дезиред О.Ганцоож, Карабос дагинад Х.Мөнгөнхөлөг, Сирени дагина Б.Баасансүрэн, Дагинасууд Б.Саруул, Ц.Хонгорзул, Ц.Жаргалан, Г.Цолмон, Б.Энхтуул, дөрвөн Жонон М.Од, О.Ганцоож, Н.Чинзориг, Э.Эрдэнэжаргал, Ц.Тємєрсүх, дөрвөн жижиг Фрелин Б.Энхтуул, Б.Туул, Б.Саруул, Г.Долгормаа, Эрдэнэсийн чулуунууд Б.Саруул, Б.Энхтуул, Ц.Хонгорзул, Муур /эр/ Б.Алтаннамар, Хєх шувуу Г.Цолмон, М.Од, Улаан малгайт Э.Ууганцэцэг, Чоно Бэхтулга, Хаан Х.Чойжилсүрэн, Хатан Ш.Оюунтуяа, Каталабют С.Отгонням нар тус тус тоглох юм байна.
М.Дөл