Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газрын хуралдаанаар газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах, эрсдэлийн үнэлгээг тогтоох зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг Баянхонгор аймгийн Богд сум, Дундговийн Мандалговь, Сэлэнгийн Сүхбаатар хотод байгуулах шийдвэр гаргажээ.