газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг
гаргалаа.

Автозамын
засвар, арчлалтын бүтэц,
зохион
байгуулалтын талаар дараах арга хэмжээг авна
Шинэчлэлийн
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн
төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг
2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэхийн хирээр өдөр тутмын
засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх
зайлшгүй шаардлага бий болж байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын
хуралдаанаар “Улаанбаатар автозамын засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат
компанийг хувааж, Төв аймгийн Баянчандмань суманд “Баянчандмань АЗЗА”,
нийслэлийн Налайх дүүрэгт “Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани
байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга
Д.Цогтбаатар нарт зөвшөөрлөө.
Дундговь,
Өмнөговь, Баян-Өлгий аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд
автозасварын арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан
ажиллуулахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Улсын
чанартай 12700 гаруй км автозамын засвар арчлалтыг төрийн өмчит 19, хувийн 4
компани жилийн дөрвөн улиралд хийдэг. Засвар арчлалтыг 1000 гаруй хүн 500 гаруй
машин механизмаар гүйцэтгэдэг.
Шилэн
дансны тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Монгол
Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын
гишүүдийн төсөлд тусгасан саналыг төсөл санаачлагчдад хүргүүлэх нь зүйтэй гэж
үзлээ.
Төсвийн
ил тод байдал, иргэдийн оролцоог хангахад сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас
мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай
хууль болон төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх батлан
хэрэгжүүлж байгаа боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл
сул, төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангагдахгүй байгаа юм.
Иймд
төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр,
зээл батлан даалт, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан
тушаалтны үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, хариуцлагыг сайжруулах ач
холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Товч
мэдээ
- Газар
хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний
идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах, эрсдэлийн үнэлгээг
тогтоох зорилгоор газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцыг
Баянхонгор аймгийн Богд сум, Дундговийн Мандалговь, Сэлэнгийн Сүхбаатар хотод
байгуулна. - Монгол Улсын
Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд
байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх
төслийн зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх
нь зүйтэй гэж үзлээ. - Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарыг
үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дашдоржийн Батмөнхийг томиллоо. Д.Батмөнх нь тус
газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.
- Хяналтын
тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д
өргөн мэдүүлэхээр тогтов. - Спортын аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор спортын бэлтгэлийн төв байгуулахаар боллоо.
Бэлтгэлийн төв байгуулах байршлуудыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий болон
хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусган газар олгож, дэмжиж ажиллахыг аймаг, нийслэлийн
Засаг дарга нарт үүрэг болгов. - 2013 оны 4
дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол Улсын Засгийн газар,
Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын 2013-2016 оны “Соёл,
боловсрол, шинжлэх ухааны солилцооны хөтөлбөр”-ийг баталлаа.
Улсын
сайн малчин, тэргүүний фермер, тариаланч болон
тэргүүний
тариаланч хамт олныг шалгарууллаа
Хөдөө
аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй
холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 53 малчныг улсын сайн
малчнаар, 1 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 9 аж ахуйн нэгжийг
“Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 15 иргэнийг “Улсын тэргүүний
тариаланч”-аар шалгарууллаа. Улсын сайн малчид 34-78 хүртлэх насныхан бөгөөд
эдний дунд малчин эмэгтэй нэг байна.
Улсын
тэргүүний фермерээр шалгарсан Хан-Уул дүүргийн Туул тосгоны “Түмэн шувуут” аж
ахуй нь 105 мянган өндөглөгч шувуутай бөгөөд жилд 12,4 сая өндөг үйлдвэрлэж,
Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлж байна.
Улсын
тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан 9 аж ахуйн нэгжийн 6 нь үр тарианы
үйлдвэрлэл, 2 нь төмс, хүнсний ногоо, 1 нь жимс, хүнсний ногоо, 2 нь хоршооны
зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг байна.
Улсын
тэргүүний тариаланч болзлыг хангасан иргэд улсын дундаж ургацаас төмс 80-150
цн-ээр, хүнсний ногоо 60-250 цн-ээр тус тус илүү хурааж, байнгын болон түр
ажлын байр бий болгож 5-50 хүнийг ажиллуулдаг байна.
Улсын
сайн малчид
- Архангай аймгийн Чулуут сумын
Хайрхан багийн малчин Дахийраадийн Гунгаабуу, Хотонт сумын Хөөвөр багийн малчин
Должингийн Жагар, Ихтамир сумын Хөх нуур багийн малчин Чимэдийн Батзориг, Цахир
сумын Баянгол багийн малчин Даваажавын Гэрэлцогт;
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын
Алаг-Уул багийн малчин Самбуугийн Мягмарсүрэн - Архангай аймгийн Хайрхан сумын
Хайрхан багийн малчин Загдын Тэрбиш - Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5
дугаар багийн малчин Сияханы Анден, Дэлүүн сумын 8 багийн малчин Рауилын Хапур; - Баянхонгор аймгийн Жинст сумын 1
дүгээр багийн малчин Жамбалдоржийн Баатарсүрэн, Гурванбулаг сумын 4 дүгээр
багийн малчин Сосорын Баттөр, Бөмбөгөр сумын 2 дугаар багийн малчин
Галсанпунцагийн Тогтохбаяр, Заг сумын 4 дүгээр багийн малчин Жанцангийн
Баттулга;
- Булган аймгийн Баян-Агт сумын
Баянхайрхан багийн малчин Намнангийн Уламбаяр, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн
малчин Баатарын Батбаяр, Сайхан сумын Мануулт багийн малчин Чагнаагийн
Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Шааравын Батдэлгэр; - Говь-Алтай аймгийн Халиун сумын
Чацран багийн малчин Цагааны Пүрэвсүрэн, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин
Сайжавын Лхагваа; - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5
дугаар багийн малчин Цэрэнпилийн Загдаа; - Дорноговь аймгийн Иххэт сумын 1
дүгээр багийн малчин Цэсэнжавын Содбаяр;
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 3
дугаар багийн малчин Нордоогийн Магсар; - Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын
Батхаан багийн малчин Жигжидийн Жигмэд; - Дундговь аймгийн Луус сумын Буянт
багийн малчин Лувсанжавын Батсайхан, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин
Найдангийн Лхасүрэн; - Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан
багийн малчин Дорлигийн Энхтайван, Цэцэн-Уул сумын 5 дугаар багийн малчин Барын
Дэлгэрсайхан; - Завхан аймгийн Завханмандал сумын
Мандал багийн малчин Доржпаламын Эрдэнэ-Оргил: - Орхон аймгийн Баян-Өндөр сумын
Малчин багийн малчин Пүрэвийн Батсуурь; - Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан
сумын 1 дүгээр багийн малчин Даансрангийн Хүрэл, Богд сумын 5 дугаар багийн
малчин Жигжидийн Огтоно, Хархорин сумын Шанх багийн малчин Пүрэвийн Отгонсүх,
Есөнзүйл сумын 1 дүгээр багийн малчин Сампилын Мэндбаяр; - Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий
багийн малчин Банзрагчийн Цэцэг-Өлзий, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин
Сономын Адъяагэндэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Баатарын Жамсранжав; - Сүхбаатар аймгийн Онгон сумын
Ихбулаг багийн малчин Лхасүрэнгийн Боргарьд, Уулбаян сумын Тэгш багийн малчин
Дамдингийн Баярсайхан, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Жамсрангийн
Болдбаатар; - Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон
багийн малчин Бэгзийн Төмөрбаатар, Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин
Жанчивын Цолмон; - Төв аймгийн Баянжаргалан сумын
Эрдэнэ багийн малчин Өлзийсайханы Нямбаатар, Бүрэн сумын Монгол багийн малчин
Батбаярын Лувсанжав, Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин Дашнямын Ганболд,
Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн малчин Сэрдсүрэнгийн Цэдэвсүрэн; - Увс аймгийн Өлгий сумын Чаргат
багийн малчин Баатарын Гантулга, Баруунтуруун сумын Зуунтуруун багийн малчин
Үрчээгийн Лхамсүрэн;
- Ховд аймгийн Алтай сумын Алтангадас
багийн малчин Цэвээний Сонинпил, Чандмань сумын Баянхайрхан багийн малчин
Дашдоржийн Төрбат; - Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт
багийн малчин Жигжидийн Оюунцэцэг, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин
Жалбуугийн Энхжаргал; - Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын
Согоот багийн малчин Чүлтэмийн Даваацэрэн, Норовлин сумын Баян-Өлзийт багийн
малчин Лувсандашийн Банзрагч, Мөрөн сумын 1 дүгээр багийн малчин Доржийн
Цагаан-Өвгөн нарыг “Улсын сайн малчин”-аар;
Улсын
тэргүүний фермер
- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул
тосгоны фермер Жигжидийн Болдыг“Улсын тэргүүний фермер”-ээр;
Улсын
тэргүүний тариаланч хамт олон
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;
- Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршоо;
- Хөвсгөл
аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК; - Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх гол” ХХК; - Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шимт газар” ХХК-ийг “Улсын тэргүүний
тариаланч хамт олон”-оор;
Улсын
тэргүүний тариаланч:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуаны Ханатхан;
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Чулууны
Мөнхбаатар; - Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Базарсадын Чимгээ;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамсранжавын Цэрэн;
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Цэнд-Аюушийн
Алтансүх; - Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга;
- Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбажавын Нямдорж;
- Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Даваажавын Алтанцэцэг;
- Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Пужуугийн Гантөмөр;
- Ховд аймгийн Буянт сумын иргэн Гамаагийн Боролхаан;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Скрин” ХХК-ийн механикжуулагч
Балдандоржийн Баатар; - Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн
механикжуулагч Батхуягийн Одмөнх; - Төв аймгийн Жаргалант сумын “Хөхбаянбулаг” ХХК-ийн
механикжуулагч Намсрайсүрэнгийн Батжаргал; - Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан” ХХК-ийн механикжуулагч
Сампилдэндэвийн Нацагдорж; - Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК-ийн
механикжуулагч Ламжавын Батцэнгэл нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар
тус тус шалгарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах албанаас мэдээллээ.