Ким Чен Уны шинэ жилийн мэндчилгээг магтан дуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны шинэ жилийн мэндчилгээг магтан дуулж байна


Ким Чен Ун
Фото: AFP

Хойд Солонгосын зохиолчид тус орны лидерийн шинэ оны мэндчилгээнд зориулан 20 орчим дуу шүлэг, яруу найраг бүтээжээ. Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг энэ талаар мэдээлснийг ИТАР-ТАСС иш татан дамжуулав.

БНАСАУ-ын Зохиолчдын холбооны гишүүдийн бүтээлийн яруу найраг, дууг үйлдвэр заводуудад дуулан уншиж эхэлжээ. Мөн тус орон даяар эрх баригчдыг дэмжсэн цуглаанууд үргэлжилж байна.

Лидерийн шинэ оны илгээлтийг тус орны иргэд уншин цээжлэх ёстой гэж өмнө нь хэвлэлээр  бичсэн байлаа. Сургуулиудад лидерийн үгийг сурталчилан танилцуулж байна. Лидерийн үг цаг хагас орчим үргэлжилсэн ба түүнд Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулахыг уриалахын зэрэгцээ Солонгосын хойгийн шинэ дайн нь АНУ-ын хувьд цөмийнх болно хэмээн сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж