Олландыг тэргүүн хатагтайн араар тавьсан гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

Олландыг тэргүүн хатагтайн араар тавьсан гэж буруутгав


Франсуа Олланд
Фото: Eric Cabanis / AFP

Францын Closer  сэтгүүл, ерөнхийлөгч Франсуа Олландыг өөрийн хамтран амьдрагчдаа үнэнч биш байгаа гэж буруутгалаа. Одоо гарах шинэ дугаартаа  төрийн тэргүүнийг жүжигчин эмэгтэй Жюли Гайе-тай (Julie Gayet) холбоотойг харуулсан гэрэл зургийг нийтлэхээр сэтгүүл амласан байна.

Сэтгүүлийн мэдээгээр ерөнхийлөгч нууц амрагийнхаа байгаа байранд мотортой дугуйгаар байнга  очдог ба тэнд хоноглодог гэнэ. Түүнийг ганцхан бие хамгаалагч дагалдан явдаг нь ерөнхийлөгчийн амь насанд аюултай байна гэж сэтгүүл онцлов.

Франсуа Олланд өөрөө Agence France-Presse агентлагт мэдээлэхдээ, Closer  сэтгүүлийг шүүхэд өгөхөөр төлөвлөсөн гэжээ. Ийм материал нийтлэх нь хувь хүний амьдралд хутгалдсан хэрэг болж байгаа гэнэ.

Жюли Гайе, одоо 41 настай тав гаруй кинонд тоглосон нэртэй жүжигчин эмэгтэй юм. Харин одоо бол Францын тэргүүн хатагтайгаар 49 настай сэтгүүлч эмэгтэй Валери Триервейлер тооцогддог. Олландыг ерөнхийлөгч болохоос өмнө тэд хамтран амьдарч эхэлжээ. Түүнээс өмнө Олланд 25 жилийн турш Сеголен Руаяльтай хамт амьдарсан ба тэд дөрвөн хүүхэдтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж