
Фото: AFP
АНУ-ын Конгрессийн гишүүдийн ихэнх нь 2012 онд саятнууд байгаа нь түүхэнд анхных болон бүртгэгдэв.
Энэ тухай Center for Responsive Politics гэх судалгааны алба хууль тогтоогчдын мэдүүлэгт үндэслэн мэдээлэв.
Уржнангийн жилийн эцсийн дүнгээр, 534 конгрессменаас 268 нь саятнууд болсон харагдлаа. Хамгийн баян конгрессмен нь Бүгд найрамдах намын Даррел Исса болсон ба түүний хөрөнгө 2012 онд 464 сая доллар байв. Хоёрт, ардчилагч Марк Уорнер (257,5 сая), гуравт Жаред Полис (197,9 сая) нар бичигдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР