
Сонины мэдээгээр, өнгөрсөн онд Хятадын импорт ба экспортын хэмжээ нь $4,16 их наяд болсон нь өмнөх жилийнхээс 7,6%-иар нэмэгджээ.
АНУ-ын энэ талын мэдээ ирэх сард гарах бөгөөд өнгөрсөн оны 11 сарын байдлаар АНУ-ын импорт, экспорт $3,57 их наяд болж байна. Энэ нь Хятад худалдаагаар дэлхийн лидер болсныг харууллаа хэмээн тус сонин тэмдэглэв.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий албаны цогцолбор статистикийн хэлтсийн тэргүүн Чэн Юэшэн жилийн эцсийн тайлан нь тус орны хөгжлийн чухал эрин болж буйг харууллаа гэж онцолжээ. Түүний хэлснээр энэ жилд Хятадын үзүүлэлт улам нэмэгдэх юм байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР