«Сталинград» киног IMAX сүлжээгээр үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

«Сталинград» киног IMAX сүлжээгээр үзүүлнэ

Федор Бондарчукийн «Сталинград» киног АНУ-ын кинотеатруудын үндэсний  IMAX сүлжээгээр үзүүлэхээр болсон тухай ComingSoon мэдээлэв. Columbia Pictures кино компани энэ сүлжээгээр уг киног үзүүлэх онцгой долоо хоногийн талаар тохиролцож чаджээ. Киног хоёрдугаар сарын 28-наас үзүүлж эхлэх юм.

Эх орны дайны Сталинградын тулалдааны тухай үзүүлсэн «Сталинград» кино бол 3D форматаар  хийсэн Оросын анхны  бүтээл болсон юм. Оросын кино прокатын түүхэнд  уг кино нь кассын орлогоор нэгдүгээр байр эзлэн нийтдээ 66 сая ам.доллар цуглуулаад байна. Мөн Хятадын прокатаар  гарч эхэлжээ. Уг киноны төсөл нь 30 сая ам.доллар болсон ба түүний хэсгийг нь Кино фонд гаргасан байлаа.
Бондарчукын фильмыг Оросоос «Оскар» шагналын «Гадаад хэл дээрх шилдэг кино » номинацид нэрийг нь дэвшүүлсэн боловч Америкийн академичдын шалгаруулж авсан есөн киноны  жагсаалтад ороогүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж