Зээлжих зэрэглэл тогтоох эрх зүйн орчин бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Зээлжих зэрэглэл тогтоох эрх зүйн орчин бүрдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаас гаргагчийн санхүүжих чадавхийн буюу зээлжих зэрэглэл тогтоох зохицуулалтын журмыг баталлаа. Энэхүү журам батлагдсанаар үнэт цаас шинээр гаргах болон үнэт цаасаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж буй компаниудын санхүүжих чадавхийн зэрэглэлийг тогтоох байгууллагууд шинээр бий болох ажээ. Ийнхүү компаниуд зэрэглэлээ тогтоолгосноор хөрөнгө оруулагчдад өөрийн компанийн талаар бодит мэдээллийг тухай бүрт өгөх, хувьцааны ханш бодитоор тогтох, улмаар хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл бүрдэх талаар албаныхан онцолж байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж