
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Юм бүрийг өөрчлөхийг яддаг, энд тэндээс эсэн бусын юм авчирч наахыг оролддог. Тэр хэрээр парламентын нэр хүндийг улам унагадаг зарчимгүй байдлаа татах хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол харин ч орчин цагтаа нийцсэн, илүү дутуу үйлдэлгүй ёслол” гэх байр суурийг түлхүү барьсан юм. Ингээд санал хураалгахад хуулийн төсөл олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй тул Р.Бурмаа гишүүн рүү буцаалаа.
Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.
Г.ДАРЬ