Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу зарим ХК-иудын үнэт цаас арилжих эрхийг сэргээсэн байна. Тодруулбал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 19-нөөс “Арилжаа импекс”, “Сэлэнгэ дулаанхан”, “Хорго хайрхан” ХК-иудын үнэт цаасны арилжааг сэргээжээ. Эдгээр компани нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир эрхийг нь хасч байсан бөгөөд “Хорго хайрхан” ХК гэхэд нийт 135,126 ширхэг хувьцаатай хэрнээ 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ажээ. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, зөрчлүүдээ арилгасан тул ийнхүү эрхийг нь сэргээсэн байна.
Б.МИШЭЭЛ