“Цодгор хүү” тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

“Цодгор хүү” тэмцээний аваргууд тодорлоо

Увс аймагт “Цодгор хүү -2014” өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгууллаа

Монголын хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын оюун ухаан, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явуулдаг аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “ЦОДГОР ХҮҮ-2014” тэмцээнийг зохион байгууллаа.

Үүнд 15 сумын 23 сургууль, цэцэрлэгээс 161 хүүхэд 5 насны ангиллаар ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Уг тэмцээнийг “Ваву shop” Хүүхдийн барааны дэлгүүр 6 дахь жилдээ ивээн тэтгэв. Насны ангилал тус бүрийн эхний 3 байр, мөн багийн нэгдсэн дүнгээр багш нараас  эхний 3 байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Насны ангилал тус бүрт тэргүүн байр эзэлсэн 5 хүүхэд 2014 оны 1-р сарын 22, 23-нд Монголын Хүүхдийн Ордонд болох улсын тэмцээнд оролцох эрх авлаа. Нийт 25 хүүхдэд аймгийн спортын 2-р зэрэг олгов.

Тус тэмцээний шагналт байранд:

7- хүртэлх насны ангилалд

1-р байр – Өмнөговь сумын Дэвшил бага сургуулийн сурагч Ү.Эрхэм
2-р байр – Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн сурагч А.Мөнх-Оргил
3-р байр – Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн сурагч Э.Амаржаргал

8-9 насны эмэгтэй ангилалд

1-р байр – Давст сумын дунд сургуулийн сурагч М.Энхжин
2-р байр – Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн сурагч С.Ану
3-р байр – Өмнөговь сумын ахлах сургуулийн сурагч М.Сарангарав

8-9 насны эрэгтэй  ангилалд

1-р байр – Улаангом сумын ахлах 3-р сургуулийн сурагч Т.Бат-Эрдэнэ
2-р байр – Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн сурагч Х.Гантогтох
3-р байр – Өмнөговь сумын ахлах 3-р сургуулийн сурагч Б.Буяндорж

10-11 насны эмэгтэй ангилалд

1-р байр – Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн сурагч Л.Наранцэцэг
2-р байр – Өмнөговь сумын Дэвшил бага сургуулийн сурагч М.Сувд
3-р байр – Улаангом сумын Чандмань-Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Отгонзаяа

10-11 насны эмэгтэй ангилалд

1-р байр – Өмнөговь сумын ахлах сургуулийн сурагч Д.Гончигсумлаа
2-р байр – Өндөрхангай сумын ахлах сургуулийн сурагч Б.Дашням
3-р байр – Тариалан сумын ахлах сургуулийн сурагч З.Одгэрэл

Багийн нийт дүн буюу багш нарын байр эзэлсэн байдал

1-р байр – Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн багш Дэлгэрдалай
2-р байр – Өмнөговь сумын ахлах сургуулийн багш Сүхбаатар
3-р байр – Улаангом сумын ахлах 3-р сургуулийн багш Дамбийжав

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж