Хятад найруулагч хүүхдүүдээсээ болж торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Хятад найруулагч хүүхдүүдээсээ болж торгуулжээ

Оскарт нэр дэвшиж байсан Хятадын найруулагч Жан Имоу олон хүүхэдтэй болж, Засгийн газрын бодлогыг зөрчсөний улмаас их хэмжээний торгуульд унажээ. Хятадын Жянсу мужийн шүүхээс Жан Имоуд хоёр хүү, нэг охиных нь төлөө 7.48 сая юанийн /ойролцоогоор 1.2 сая ам.доллар/ торгууль оногдуулсан байна. Торгуулийн хэмжээг Жан Имоугийн гэр бүлийн орлогод үндэслэн тогтоосон аж. Түүний хууль зөрчсөнийг хөдлөшгүй баримтаар нотлохын тулд есөн хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах баг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ажиллажээ.

Хятадын эрх баригчдын зүгээс сүүлийн үед нэг хүүхдийн бодлогоо зөөлрүүлж, хосын аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх болсон юм. 

Хятадын найруулагч Жан Имоу нь “Улаан тутарга”, “Улаан дэнлүүг асаа”, “Баатар” зэрэг киногоороо алдартай билээ. Мөн тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн нээлт, хаалтын ажиллагааны тоглолтыг найруулсан юм.
 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж