ЦЕГ-ын хурандаа нарыг удахгүй шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын хурандаа нарыг удахгүй шүүнэ

ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга
асан,  хурандаа Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх
мөрдөн байцаах албанд шалгаад  Нийслэлийн  прокурорын газарт яллах
дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлжээ.   УЕП-ын орлогч Прокурор хэрэгтэй
танилцаад ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах
эсэхийг шийдэх юм байна. Удтал  шалгасан энэ хэргийг өмнө нь прокуорт
шилжүүлсэн ч нэмж шалгах  зүйл байна хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад
буцаасан  юм. Энэ удаа шүүхэд  шилжүүлэх магадлал өндөр байна.

Дээрх
нэр бүхий хурандаа нарт 2012 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх
мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар
төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний
хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт
үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн,
давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр
тус тус эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Хурандаа Ч.Энх-Амгалан,
Г.Уранцэцэг нар нь ЦЕГ-ын Санхүү ар талын газрыг  даргалж байхдаа
цагдаагийн байгууллагатай гэрээтэй ажилладаг компаниудаас  орж ирсэн
хөрөнгийг /тухайлбал, харуул хамгаалалт, журмын хашаа гэх мэт/ “Гэрээт
албаны” гэх төсвөөс гадуурх дансанд төвлөрүүлж байжээ. Угтаа энэ мөнгө
төсөвт төвлөрөх ёстой. Түүнчлэн дээрх эрхмүүд нь цагдаагийн алба
хаагчдын ахуй хангамж, хоол хүнсний чиглэлээр хамтран ажилладаг
компаниудтай гэрээ байгуулж, хөрөнгө төвлөрүүлээд, энэ гэрээгээ дахин
ашиглаж, Төрийн сангаас хөрөнгө гаргуулж байсан ноцтой үйлдэл нь
тогтоогджээ. Энэхүү хөрөнгөө мөн л төсвөөс гадуурх Гэрээт албаны гэх
дансаараа дамжуулан, зарцуулдаг байжээ. Төрийн сангаас давхар хөрөнгө
гаргуулж байсан асуудалд Төрийн сангийн төлбөр тооцооны хэлтсийн
мэргэжилтнүүд болох гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан Эрүүгийн
хуулийн 272.2-т зааснаар албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр 
мөн шалгасан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж