УИХ-ын гишүүдээс өнөөдөр 69 гишүүн ажилдаа иржээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг УИХ-ын даргын захирамжаар Тайландад ажиллаж байгаа бол Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Батсуурь, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ж.Энхбаяр нар өвчтэй, үлдсэн гишүүд нь бүгд ажилдаа иржээ.
Сүүлийн үед гишүүд ирцээ бүрдүүлж чадахгүй, хурал хойшлох тохиолдол гарч байгаа учраас УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хурууны хээгээр ирц бүртгэх төслийг хэлэлцэж байгаа. Хэрэв ирцийг хурууны хээгээр бүртгэж эхэлбэл, гишүүд ажилдаа ирж хариуцлагтай болно гэж үзэж байгаа юм.
Ш.ОЧ