Эмэгтэйчүүдийг унших аргууд

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг унших аргууд

Эмэгтэй хүнтэй ярилцаж түүнийг ойлгох нь зарим эрчүүдийн хувьд сэвшээ салхи салхи үлээхтэй адил санагддаг бол заримд нь огт тэгж санагддаггүй. Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн эрчүүд шиг чөлөөтэй байж  өөрийгөө илэрхийлэхдээ  генетикийн хувьд  чадвар мөхөс байдаг  тул үйл хөдлөл, дууны өнгөөр дотоод сэтгэлээ илэрхийлдэг байна. Эмэгтэй хүнийг бага ч болов ойлгоход туслах тэдний хэлж илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг олж харахад туслах энгийн аргуудаас танд хүргэж байна.
1.  Түүний үйл хөдлөлийг ажигла. Хэрэв тэр өөртэй чинь ярилцах үедээ зүүлтээрээ  оролдож, үсээ янзалж огт өөр газар байгаа юм шиг байвал  дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөж байгаа хэрэг. Зүрхшээх хэрэггүй, түүнээс юу болсныг асуу. Өөрийнх нь сонирхолгүй байгааг анзаарсан нь түүнд таалагдана.
2. Дотоод дуу хоолойг нь сонс. Түүний амнаас хачин жигтэй зүйлс сонссон ч үүнийг нүүрний хувирлаас нь харахгүй. Хэрэв тэр үгээ булзааруулвал ярианых нь төгсгөлд санаа алдалт сонсогдоно. Түүнээс тэс өөр зүйл асууж  хоолойны өнгө нь хэрхэн өөрчлөгдөхийг хараарай.  
3. Түүний нүд рүү хар. Нүд бол сэтгэлийн цонх гэдэг шүү дээ. Нүд санаа бодлоос хол зөрөх нь ховор. Хэрэв тэр ярьж байгаа зүйлд чинь итгэхгүй бол харц нь тогтворгүй болно.
4.  Түүний үйл хөдлөлийг дүгнэж цэгнэхдээ хэтрүүлж болохгүй. Үгүй бол та ганцаараа хоцорно шүү. Түүнийг  бүгдийг зөв хийгээгүйн төлөө буруутгах хэрэггүй. Эмэгтэйчүүдийг ойлгоход төвөгтэй. Учир нь тэдний толгойд үргэлж тэс өөр бодол орж ирдэг. Гэхдээ тэднийг гомдоож болохгүй. Тэдний хувьд таниас илүү муурандаа санаа зовж байсан нь дээр санагддаг.
5.  Мессежээр та түүнийг ойлгохгүй. Хэрэв тэр танд мессежээр хэрүүлийн алим чулуудсан бол тэр таныг буруугаар ойлгосон гэсэн үг. Утсаа орхиод түүнийг хоолонд урь. Ингэснээр та түүнийг унших боломжтой болно.
6. Хэрэв тэр ямар ч шалтгаангүйгээр зэрлэг юм шиг аашилвал хүлээцтэй ханд. Ямар нэг зүйл түүнийг тэсэхийн аргагүй болгосноос тэр өөрийгөө хянаж чадахгүй байгаа хэрэг. Ийм үед бартаар замын дугуйн аялалд явахад тохиромжгүй гэдгийг хэлье.  
7. Тэр тан руу залгахгүй байгаа нь өөрийг чинь  түрүүлж залгахыг хүлээдэг сонгодог загвар болохыг  харуулж байна.  Түүнийг өөртөө урвуулах гэж уйлж унжих хэрэггүй.  Өөдрөг бай залуу минь. Түүнд хаалгаа нээлттэй орхиод  хүлээ.
8. Эмэгтэйчүүд хоол идэж байгааг  нь шүүмжлэхэд дуртай байдаггүй. Түүний хооллох зуршил нь өвчин болоогүй л бол их бага гэж  битгий шүүмжлээрэй.  Түүнийг  хоолны дуршилтай нь үлдээ.
9. Түүнийг дуртай зүйлээ хийхэд нь битгий саад бол. Хэрэв түүнээс салахгүй дагаад байвал тэр өөрөөс чинь амархан залхана. Тиймээс  хааяа түүнд ганцаардаж өөрийг чинь санах боломж олго.  
10. Хамгийн сүүлчийн алтан дүрэм бол түүнийг  даашинз  нь тарган харагдуулж байна уу гэж асуувал “ үгүй” гэж хэлэх. Хэрэв тийм гэж хэлвэл танд маш муу юм тохиолдоно шүү.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж