Д.Сугарын хүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Д.Сугарын хүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү  С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Прокурорын байгууллагаас нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Д.Сугарын хүү С.Цогт нь 1987 онд төрсөн залуу юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар  олж авсан,  хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Шүүх хурал энэ сард товлогдох юм байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж