Тэр хайж байсан хүн чинь мөн бол яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Тэр хайж байсан хүн чинь мөн бол яах вэ?

Уншигчийн асуулт:  

Би өөрийн  хайж байсан хүнээ олсон. Гэвч түүнд үүнийг ойлгуулах хэцүү юм. Би түүнд өөрийгөө ойлгуулах гэж таван сарын турш хичээж байна. Бид сургуулийн амралтаар бие биенээсээ хол байхдаа байнга холбоотой байсан. Түүнтэй дахин уулзахдаа би тэсэлгүй түүнийг үнсэхэд тэр ичэнгүйрээд байх шиг санагдсан. Түүний бодлоор дотно харилцаа их романтик байх ёстой ч бидний хооронд тийм романс байхгүй гэдэг юм. Гэвч бидний хэн нь ч яагаад гэдгийг нь мэддэггүй. Тэр бидний харилцаа дотно болно гэдэгт итгэхгүй байгаа ч би итгэдэг. Түүний бодлыг яаж өөрчлөх вэ ?

Доктор Love-ын хариулт :
Найз минь, юу болоод байгааг чи огтхон ч анзаарахгүй байна. Тэр бүсгүйд чи таалагддаг ч чи түүнээс найз нөхдийн харилцаанаас давсан зүйл хүсч байна. Түүний  романс үүсгэж чадахгүй гэж хэлсэн шалтгаан нь тэр чамд татагддаггүй гэсэн үг. Чи ч мөн адил түүний араас гүйж түүнд хичнээн сайн гэж хэлээд түүнийг өөртөө татаж чадахгүй. Сэтгэл гэдэг сонголт биш шүү дээ. Нойтон хамуу шиг байх тусмаа чи боломжоо алдана.
Гэвч ярианаас чинь харахад тэр чамд татагдахгүй гэх газаргүй. Хэрэв тэр чиний гайхалтай зан чанарыг олж харвал бодлоо өөрчилж, чамайг алдахыг хүсэхгүй…

1)  Түүн рүү байнга утсаар ярьж, уулздагаа боль.
2)  Өөр хүнтэй явж байгаагаа түүнд харуул.
3) Түүнийг байнга боддог гэдгээ ахиад хэлэх хэрэггүй.
4) Түүнтэй найз нөхөд хэвээрээ үлдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүл.
5) Түүнийг өөрөө хүсэхээс нааш үнсэж, биед нь хүрэх гэсний хэрэггүй.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж