Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

via Фрида
уран зураг,гар урлалын онлайн дэлгүүр\ Frida ART SHOP

Минос нь эртний Грекийн домогт гардаг агуу хүчит хаан бөгөөд бурхдын хамгийн
том бурхан Зевс болон Европа хэмээх энгийн эмэгтэй хоёроос төрсөн. Зевс Европа-г
хуурч барьцаалж аваад Минос, Радамант, Сарпедон хэмээх гурван хүүхэдтэй болгосон
бөгөөд улмаар Крит арлаас явахдаа Европаг тэр үеийн Крит арлын хаан Астерияд
эхнэр болгон өгөөд явжээ. Астериягийн хаан суудлыг Минос залгамжилсан бөгөөд
хамгийн ухаантай мэргэн хаан хэмээн алдаршчээ. Зевс бурхан Минос хүүтэйгээ
нууцаар уулзаж түүнд улс орноо авч явахад нь тусалж байдаг байсан
хэмээдэг. Минос эхлээд Критыг нэгтгэж оршин суугчдад нь нэгдмэл хууль гаргаж
өгсөн байна. Улмаар Радамантыг өөр улсуудруу хууль тогтоолгохоор явуулж харин
үүний дараа Ликийн газар нутгийн зарим хэсгийг эзэлж Сарпедоныг тэнд
удирдагчаар тавиад Милет хэмээх өөрийнхөө дотны найздаа нэгэн хот үүсэгн
байгуулж өгөөд түүнийг тэнд нь хаанаар өргөмжилөн тавьжээ. Аттикийн өмнөд
хэсэгт Минос мөнгөний том орд нээсний улмаас ойр хавьд нь амьдарч байсан
суурингуудыг эзлэн хот болгож Лаврион хэмээн нэрийджээ. Мөн ойролцоох далайн
дээрэмчидыг бүгдийг нь хөнөөж тэдний орогнож буй аралдээрх байр савыг ч устгаж
орхижээ.
Минос хаан Критын нийслэл Кносс хэмээх хотод маш гоё том ордонд амьдарч
байв.Хотыг усан онгоцууд хамгаалж байсан ба үүнээс гадна Зевсийн бэлэглэсэн
Талос хэмээх үхэр толгойтой зэсэн хамгаалагч хамгаалж байв.Талос өдөртөө гурван
удаа Крит арлыг тойрон гүйж дайсны усан онгоц харагдвал чулуу шидэж сөнөөдөг
байжээ.
Нэгэн удаа лусын бурхан Посейдон өөрт нь тахил өргүүлэхээр Миност маш сайхан
бухыг илгээжээ.Гэвч Минос тэр бухыг хараад өөртөө үлдээхээр шийдэж харин
Посейдонд энгийн мориор тахил өргөв.Уурлаж гомдсон Посейдон хайрын болон гоо
сайхны бурхан Афродитатай хуйвалдаж Миносын гэргий Пасифайг тэр буханд дурлуулж
тэр бухыг машид их хүсдэг болгож орхив.Дедал хэмээх афины алдарт урлаач
Пасифайд хүслэ тачааллаа биелүүлэхэд нь туслаж маш сайхан зүстэй үнээний модон
барьмал хийж өгсөн бөгөөд Пасифай тэр модон барьмал дотор ороод тэр бухтай
холбоонд оржээ.Үүний дараа Пасифай тухайн бухнаас жирэмсэлж Минотавр хэмээх хүн
биетэй бух толгойтой аймшигт чөтгөрийг төрүүлсэн бөгөөд өөрөө тэр даруй нас
барсан байна.Харин Минос Минотаврыг авч Зевст өргөжээ.Миносын зарлигаар Дедал
лабиринт хэмээх төөрдөг байгууламж барьж дотор нь Минотаврыг хийжээ.
Миносын хүү Андрогей ихэд алдартай тамирчин байжээ.Афинчууд хотынхоо бурханд
зориулж панафинея хэмээх баяр ёслолыг хийж биеийн тамирын тэмцээн явуулдаг
байсан бөгөөд энэ тэмцээнд улс бүрээс хүмүүс ирж оролцдог байжээ.Андрогей энэ
тэмцээнд афинчуудыг ялсанд афинчуудын уур нь ихэд хүрсэн бөгөөд Афины удирдагч
Эгей түүний марафоны бух хэмээх бухыг барьж авчир хэмээн үхлийн тэмцээнрүү
явуулж түүнийг алж орхижээ. Хүүгийнхээ үхлийг мэдсэн Минос хаан өшөөг авна
хэмээгээд өөрийн усан онгоцуудын тусламжтай Афиныг эзэлж Эгейг 9жилд нэг удаа
Кноссруу хамгийн ариун 7эрэгтэй 7эмэгтэйг явуулж Минотаврыг хооллож байх тухай
зарлигдажээ. Хожим Эгейн хүү Тесей баатар Минотаврыг алахаар Кносст очсон бөгөөд
Миносын охин Ариаднаг өөртөө дурлуулжээ. Ариадна түүнд лабиринтруу ороход нь
шидэт алтан утас өгснөөр унтаж буй мангас Минотаврын байгаа газрыг Тесей
төвөггүйхэн олоод алж гэнэ. Мөн Тесейн үйл хэрэгт Дедал тус болсон учраас Минос
хаан ихэд уурлан Дедалыг лабиринтд хийж орхижээ. Дедал үүний улмаас шувууны
өдийг лааны тосоор холбож далавч хийн Крит арлаас өөрийн хүү Икарын хамт цугтаж
чадсан боловч наранд хэт ойртсоны улмаас Икар хүүгийн далавч нь хайлж доош
далайруу унаж нас барсан аж.Харин Дедал Бага Азийн эрэгдээр хүрээд тэндээсээ
Сицил аралруу очиж Камик хэмээх хотод хаан Кокалын ордонд нуугдан амьдрах
болжээ. Минос хаан арга заль хэрэглэн Дедалын хаана байгааг мэдсэн бөгөөд
Кокалаас Дедалыг нэхэж гэнэ. Харин Кокалын охид өөрсдөд нь маш сайхан тоглоом
урлаж өгдөг Дедалыг явуулахыг огтхон ч хүсхгүй байж гэнэ.Иймээс тэд Минос
хааныг усанд орж байхад нь дээврийн трубагаар халуун ус цутгаж шалзлан алжээ.
Ийнхүү алдарт Минос хаан нас барсан бөгөөд түүний дагалдагсад хааныгаа ёс
төгөлдөр Камик хотод нь оршуулж хожим нь хааны цогцсыг эх нутаг Критруу нь
аваачсан ажээ.

Зурган дээр МЭӨ VI зууны үе,Эртний Грекийн ваар. Тесей болон Минотаврын
тулалдаан.

Орос хэлнээс орчуулсан М.Аминаа.


Эх сурвалж : http://botinok.co.il/node/54087


http://mify.org/dictionary/minos.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж