Николь Кидман Жимми Чүг дахин сурталчлав

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Николь Кидман Жимми Чүг дахин сурталчлав

Оскарын шагналт жүжигчин Николь Кидман алдарт загвар зохион бүтээгч Жимми Чүгийн брэндийн 2014 оны хавар, зуны шинэ загварын сурталчилжээ. 46 настай Николь Кидман нэртэй гутлын брэндийн сурталчилгаанд хагас нүцгэлж, гоолиг тачаангуй галбираа гайхуулсан байна. Николь Кидман Малайз-Хятад гаралтай нэрт зохион бүтээгч Жимми Чүгийн загварыг гурав дахь улиралдаа  сурталчилж буй нь энэ юм.

Гутал загварын салбарт Жимми Чү шилдэг брэндүүдийн нэг юм. Түүний брэндийн гутлыг Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоноос авахуулаад поп од Бейонси хүртэл таалдаг аж. Жимми Чүгийн компани Английн нийслэл Лондон хотноо байрладаг юм.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж