
Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрлщдугаар баг, Каракуль хонины аж ахуйн хашаанд иргэн Х-гын дөрвөн ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах 37 дугаар ангийн тасаг очиж унтраасан байна.
Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Харзат" багийн иргэн Т-ийн “УАЗ-469” маркийн автомашин шатаж байсныг Аврах гал унтраах 59 дүгээр ангийн тасаг очиж унтраасан байна.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын дөрөвдүгээр баг, иргэн Д.Нямдалайн 5х5 хэмжээтэй дүнзэн байшин 07:00 цагийн орчим бүрэн шатсан байна. Азаар хүний амь нас хохироогүй байна.
П.Наран