Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, дөрөвдүгээр хорооллын 55 дугаар байрны дээвэр дээр 13 настай, эрэгтэй Т нь ил цахилгааны эх үүсвэрт цохиулж, харамсалтайгаар амь насаа алдсан дуудлага өчигдөр НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын аврагч нар түүний цогцсыг барилгын дээврээс буулгаж, харъяа дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.
П.Наран
П.Наран