Архины хууль юутай тэмцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Архины хууль юутай тэмцэх вэ?

Өндөр татвар төлж байгаа нь орлого ихтэй байгаа гэсэн үзүүлэлтийг ч давхар харуулдаг. Тэгвэл өнгөрөгч онд архины компаниуд хамгийн их ашигтай ажиллажээ. Засгийн газар маань импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх даалгаврыг ч бүхий л салбарынхандаа өгөхөд архины үйлдвэрлэгчид маань л үүнийг нь биелүүлж. Өөрөөр хэлбэл гаднаас хамгийн бага орж ирдэг, дотоодынхоо зах зээлийг хангачихдаг зүйл нь архи аж. Гэвч энэ бүх бахдам амжилт нь сайн мэт боловч сүүдэрт нь согтуу аавууд олширох болсон нь асуудал болж байна. Твиттерчдийн өчигдрийн жиргээнд ч энэхүү архидалт, архины бизнестэй холбоотой яриа өрнөж байлаа. УИХ-ын даргын “Аймаг, нийслэлийн удирдлагатай уулзлаа. Тамхины хуулийн 500 метрийг 100 метр болгох шаардлагагуй, харин архины хуулиа яаралтай гарга гэж байна” гэх жиргээг олон жиргээчид дэмжин үгиийг нь түгээлээ. Үнэхээр архины асуудал нь бараг айл бүрийн хаалгаар ороод ирчихсэн тул голдуу ээжүүд, эхнэрүүд, эмээнүүдийн зүгээс эрх мэдэлтнүүдтэй уулзах бүртээ “архины хууль гаргаач. Архийг хориглооч” гэх хүсэлтийг тавих болсоор чамгүй хугацаа өнгөрч. Залхаж зовж, хайртай байсан хүн нь архинд ухаанаа тавиад байгаа бол хамгийн их үзэн ядах зүйл нь архи байх нь тодорхой. Иймдээ ч архийг л хориглох нь зүйтэй гэж харж байгаа.

Гэхдээ твиттерчдийн зарим хэсэгт нь Архины хуулиа яаралтай гаргах тухай яриа таалагдсангүй. Зарим нэг нь УИХ-ын даргатай ам мурийж, “хуурай хууль гаргавал хэрэгжихгүй юм чинь. Архийг хориглох нь хууль бус архины худалдааг л бий болгоно” гэцгээж байлаа. З.Энхболд ч хариуд нь “1-рт хууль өргөн бариагvй байна, 2-рт "хуурай хууль" орж ирэхгvй, батлахгvй, 3-рт алхам тутамдаа архины дэлгvvртэй улс дэлхий дээр алга” гэж харагдав. Үүнтэй холбоотой яриа нь нэг нэгэн рүүгээ шидэх “Олон архичин байгааг ойлгож байна, харин архи vйлдвэрлэгчдийн хелсний бичээчид ийм олон байгааг ойлгохгvй байна” “Төрөөс архитай тэмцэх биш, харин архи ямар муухай болох тухай ойлгуулах кампанит ажил гаргуул би хоёр гараа өргөөд дэмжлээ, нэгдлээ” “Юм шүүмжлэхээр шууд "хөлсний бичээч" гээд л ам таглачих юмаа. Батал өө батал, наад балай хуулиа, цаг хугацаа харуулна биз” “Хэнтий аймгийн Засаг даргын санаачлагаар эхлүүлсэн Архигүй Хэнтий хөтөлбөрийн 1 жилийн үр дүнд гэмт хэрэг 35 хувиар буурчээ.Малын хулгай 51 хувь” “Ад үзээд бдаг PC тоглоомын газрууд бол өсвөр насныхныг архинаас холдуулдаг ганц юм, түүнийг нь бас л хязгаарлана гэнэлээ” гэх зэргээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүд нэг янзаар төсөөлж, архийг соёлтой хэрэглэдэг хэсэг нь нэг янзаар төсөөлж, толгойгоо архинд мэдүүлссэн согтуу аавууд өөр янзаар төсөөлж, тэдний ар гэрийнхэн нь бас нэг янзаар төсөөлөх Архины хяналтын хууль ер нь ямар гарах бол. Яаж савнаасаа хальсан архидалтыг зохицуулах вэ. Согтуу аавуудтай тэмцэх үү, согтуу аавд архи зарсан дэлгүүртэй тэмцэх үү, дэлгүүрт архи нийлүүлсэн үйлдвэрлэгчидтэй тэмцэх үү, архины сурталчилгаатай тэмцэх юм уу. Хэнтэй яаж тэмцэх юм бол?

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж