Татвараас чөлөөлөх төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Татвараас чөлөөлөх төслийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс
хойш хуралдлаа. Тус хуралдаанаар Гаалийн албан татвараас ч
өлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
тухай хуулийн т
өсөл, түүнтэй
холбогдуулан боловсруулсан Газар тариала
нгийн
үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр
батлах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай тус Байнгын хорооноос гаргасан тогтоолын төсөлд Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг
хангах,
үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өрсөлдөх
чадварыг дээшл
үүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх
зорилгоор газар тариаланг
ийн салбарт
дэвшилтэт технологид суурилсан техник шинэчлэлийг нэвтр
үүлж, талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил
шимийг хамгаалах, нэмэгд
үүлэх,
үрийн аж ахуйг хөгжүүлж, үр,
сортын шинэчлэл хийх, газар тариалангийн б
үтээгдэхүүний борлуулалтыг
дэмжих асуудлаар х
өтөлбөр
боловсруулж
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасан
байна
.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж