“Шивээ-Овоо” ХК 100 тоннын даацтай авто жинг ашиглалтад оруулсан талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Өмнөх онуудад тээврийн хэрэгслээр нүүрс худалдан авах хэрэглэгчид уурхайгаас 17 км-ын зайтай Шивээ говь суманд байрлах оффисоос нүүрсний талон худалдан авч, уурхай руу буцаж ирж нүүрсээ ачуулдаг байсан нь иргэдэд багагүй хүндрэл үүсгэдэг байжээ. Тэгвэл 100 тоннын даацтай авто жинг ашиглалтад оруулснаар энэ асуудлыг шийдэж, зардал, цаг хугацааг хэмнэх боломжтой болсныг албаныхан онцоллоо.
Б.МИШЭЭЛ