УЕПГ-ын дэргэдэх албыг АТГ-т шилжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

УЕПГ-ын дэргэдэх албыг АТГ-т шилжүүлэх үү?

Хууль хяналтынханд холбогдох хэргийг шалгадаг УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд шилжүүлэх талаар яригдаж байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ерөнхийлөгчийн онцлоод байгаа шүүгч, прокурор зэрэг хуулийн  байгууллагын тодорхой албан тушаалтны үйлдсэн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгадаг байсныг АТГ-т шилжүүлнэ. Тэгэхээр АТГ шүүх, цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан хаагчдын авлигын хэргийг шалгах, хяналт тавьдаг болно” гэж ярьж байсан. Одоо хэлэлцэхээр хүлээгдэж буй Авлигын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар заалт оруулахаар ярьж байгаа аж. Түүнчлэн АТГ-ыг Авлигатай тэмцэх ерөнхий газар болгон өргөтгөж, тус газрын орон нутаг дахь салбарыг бүсчилсэн байдлаар байгуулах,  албан хаагчдын орон тоог 50 хүнээр нэмэгдүүлж, 195 болгох  зэрэг асуудал яригдаж эхэлсэн байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж