Монгол хэлийг машины хэл рүү

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Монгол хэлийг машины хэл рүү

Мэдээллийн технологи нь хүнд зөв
оновчтой мэдээллийг хүргэхэд чиглэдэг. Үүний тулд мэдээллийг цуглуулж,
боловсруулж, хэрэгтэй үед нь хэрэгтэй газарт хүргэх нь чухал. Бидний мэдээллийг
машин зөөж, боловсруулж байдаг хэдий ч эцсийн эцэст мэдээлэл маань хүнээс бий
болж, хүнд очино. Иймээс мэдээллэлийг оновчтой бий болгож хүргэхийн тулд хүн ба
машины хоорондын мэдээлэл солилцох хэрэгсэл мэдээллийн технологид чухал үүргийг
гүйцэтгэж, үндэс суурь нь болж байдаг.

 

Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний
хэрэглэж ирсэн хүн машиний мэдээлэл солилцох interface дундаас хамгийн үр
дүнтэй нь keyboard болон display байлаа. Гэхдээ энэ хамгийн энгийн interface
маань хүртэл Монголчууд бидэнд төдийлөн ойр байсангүй. Бид нийтээрээ жинхэнэ
өөрийн хэл дээр мэдээллийг бий болгож, хэрэглэж чаддаг болтол их хугацаа
зарцуулагдсан. Windows XP дээр UTF-8 дэмждэг болж Монгол keyboard-тай болтол
"Danzan font" ашиглаж түүний дараа бага зэрэг дэвшил гарч
"Windows-1251 encoding" ба "Arial Mon" гэсэн фонтуудыг
хослуулан ашиглаж түр зуур аргацааж байлаа. Монголчуудад зориулагдсан interface
үгүйгээс болж бид Монгол хэлийг англи үсгээр галиглан бичих болж бидний бий
болгосон мэдлэг мэдээлэл үнэгүйдэж, мэдээллийн салбарт гарч болох байсан олон
үйлчилгээ болон дэвшил гарч чадаагүй байх талтай.

 

UTF-8-д Монгол үсгүүд бүтгэгдэж
Window XP дээр Монгол keyboard той болсноор бид анх удаа өөрсдийн мэдээллийг
алдаа мадаггүй тэмдэглэн үлдээх боломжтой болжээ. Гэхдээ тун удалгүй Mobile
ертөнцийн давалгаанд бид дахиад л гээгдэж орхисон.

Тийм ч учраас бид эхний ээлжинд дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй Android
систем-ийг Монгол хэл дэмждэг болгох (link), хамгийн олон хэл дээрх хөрвүүлэгч (Google
translate)-д Монгол хэлийг оруулахыг (link) зорисон хэрэг. 2013 ондоо багтааж
санасандаа хүрлээ. Бид Android дээр Монгол хэлээрэй чөлөөтэй бичиж чадах болж,
android үйлдлийн систем Монгол хэлийг дэмждэг болгож, түүгээр барахгүй Монгол
хэл болон бусад 100 орчим хэлний хооронд алдаа ихтэй ч хөрвүүлж чадах боллоо.

Гэхдээ үүний цаана томоос том
даваанууд биднийг хүлээж байгаа юм. Хүн төрөлхтний удаан хугацаанд хэрэглэж
ирсэн keyboard болон screen гэсэн interface хурдацтай өөрчлөгдөж байна. Тун
удахгүй machine бидний яриаг ойлгож гар болон дүрс бичгийг уншиж бидний
хүсэлтийг биелүүлж байдаг туслахын үүргийг гүйцэтгэх цаг ирнэ. Энэ нь бидний
бодож байгаагаас ч хурдан биелэлээ олж байна. Энэ салбарын тэргүүлэгчид болох Apple siri
болон Google
now
гэсэн бүтээгдэхүүнүүд энэ чиглэлд ихээхэн ахиц гаргаж байна. (харьцуулах) Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүний яриаг
хүлээн авч агуулгыг ойлгоод зогсохгүй их хэмжээний мэдээллийн сангийн
тусламжтайгаар бидэнд оновчтой хариултыг өгч байх үүрэгтэй. Зөвхөн эдгээр
бүтээгдэхүүнүүд ч биш үүнд тулгуурласан олон төрлийн үйлчилгээнүүд бий болж,
мэдээлэл боловсруулах, хүргэх, цуглуулах технологид эргэлт гарах болно. Харин
бид урьдичлан Монгол хэлийг машины ойлгох хэл болгож чадахгүй бол дахиад л нэг
мэдэхэд бүх зүйлээс хоцорсон байх бий.

 

Google translate-ийн чанарыг сайжруулах
зорилголтой санаачлагууд (link)
ч олноор гарч байгаад тун их баяртай байна. Би ч хувийн зүгээс бүх санаачлагад
чадах хэмжээндээ дэмжлэг үзүүлэхийг зорих болно. Эдгээр нь зөвхөн google translate-д
хамаатай зүйл биш бөгөөд бид цаашид machine interface-д гарах томоохон
давалгааг давж гарах бэлтгэл ажил болох юм. Монгол хэл дээр бэлтгэгдсэн machine
interface-ийг хөгжүүлэх зориулалт бүхий хангалттай хэмжээний мэдээллийн сан
байдгүйгээс болж энэ салбарын хөгжил удаашралтай байна. Google translate-ийн
тухайд хамгийн хүнд асуудал ч мөн энэ л байлаа. Монгол хэлийг machine
ойлгодог хэл болгох ажлыг хийхийг хүссэн хэн ч төвөггүй ашиглаж болохуйц
нээлттэй мэдээллийн санг бий болгож чадвал бид нэг алхам урагшилж чадах юм.

 

Хэлэх амархан хийх хэцүү гэж… Энэ
ажлыг хэн хэрхэн гүйцэтгэх ёстой вэ?
Би хувьдаа, гол тоглогчид хувийн хэвшлүүд байгаасай гэж боддог. Тэд маань хэдэн
жилийн дараа бий болж болох томоохон зах зээлийг урьдичлан харж, тогтвортой
хөрөнгө оруулалт оруулан тодорхой бүтээгдэхүүн гаргахыг зорих хэрэгтэй. Хувийн
хэвшлүүд маань өөрт буй мэдээллийн санг нээлттэй санд нэгтгэж харин түүнээс их
нээлттэй санг бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой болох юм. Түүнээс гадна үүнд
тодорхой хэмжээний судалгааны хөрөнгө оруулалт оруулах нь зүйтэй юм. Харин
мэдээллийн санг хадгалах удирдах цуглуулах нэг хэлбэрт оруулах үүргийг их
сургуулиуд маань хамтран гүйцэтгэх нь зөв.  Тэдэнд маань засгийн газрын
эсвэл хувийн хэвшлүүдийн нийлмэл хөрөнгийн сангаас санхүүжилт өгч багш оюутнууд
маань суурь судалгааг хийж олонд тайлагнаж байх нь зүйтэй болвуу.

Ажлын төгсгөлд бид өөрсдийн мэдээллийн сантай. Энэ мэдээллийн сан нь
Монголчуудад хэрэгтэй "Монгол хэлийг машины хэлрүү…" гэсэн зорилгын
хүрээнд ажиллаж буй хэнбэ гуай нь ч саад бэрхшээлгүй авч хэрэглэх боломжтой.
Мэдээллийн санг түшиглэн боссон бидэнд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн
үйлчилгээнүүдтэй. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг ашиглаж буй Монголчууд
бидний мэдлэг мэдээлэл хөгжиж байдаг ийм орчныг бий болгох юм.

Төгсгөлд нь "Google translate"-ийн чанарыг сайжруулахыг хүсэж буй
хувь хүмүүс олон байгаа. Үүнд хамгийн амархан арга нь Google translate volunteer form form-д элсэн
юм. Зөвхөн gmail хаягаар элсэж болохыг анхаарна уу. Одоогоор зуу хүрэхгүй
өгүүлбэр орчуулагдсан байна билээ. Hurry up please 🙂

Монгол хэл, Монгол соёл, Монгол хүн улам бүр хөгжин дэвжих болтугай.

Та санал бодлоо чөлөөтэй солилцоно уу! https://twitter.com/battulga11

Эх сурвалж: http://battulga11.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж