Хичээлийн самбарын шинэ үе Lightboard

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Хичээлийн самбарын шинэ үе Lightboard

Хичээлийг үр өгөөжтэй, сонирхолтойгоор сурагчдад хүргэх нь багш хүний хамгийн гол зорилго. “Northwestern” их сургуулийн профессор  Michael Peshkin шинэ технологийг ашигласан тун сонирхолтой самбарыг зохион бүтээжээ.

Уг самбар нь нэвт харагддаг ба багш самбар дээр юм бичингээ сурагч, оюутнуудтай шууд харицах боломжтой, нэмэлт график зураг зэргийг шууд самбар дээрээ байрлуулах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

Тэрбээр энэхүү самбараа өөрийн хичээлдээ ашигладаг ба тун удахгүй бүх сургуулиуд хэрэглэдэг болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.


Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж