Эрүүл явахын нууц нэгдүгээр хэсэг

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Эрүүл явахын нууц нэгдүгээр хэсэг

Бөөр нурууны өвчин
Бугын хар бөөрийг нарийн хэрчиж чанахдаа хуурсан Монгол будаа 300 гр хийж 5 амттанаар хачирлан идвэл бөөрний чалх доройтож, чих хатуурсныг засна.

Бугын шинэ ургасан эврийг 2-3 ямх хэртэй улайсган хүүршүүлээд архинд хийж 2 хоног дэвтээж өлнөөр уувал нуруу бэлхүүс өвдөхийг эдгээнэ

Бугын сүүлийг чанаж шөлийг нь уувал бөөрний үрэвслийг анагаана

Цээнийн үндэс бөөрний өвчинд хэрэглэнэ. Бяцхан навчит ортууз (баавгайн булчин) ууц нуруу, бүсэлхийн орчмын гэмтэлд маш сайн.

Хонины мах бадган хийг арилгаж дурыг нээж тамир сайжруулах чадалтай тул хонины бөөрийг хонины сүүнд чанаж идвэл бөөрний өвчнийг засч, шээс боогдохыг эдгэрүүлнэ.

Элэг, цөсний өвчин
Хонины элэг нь элэгний хий, нүд бүрэлзэхэд тустайн дээр цус төлжүүлэх чадалтай

Элэгний тамир тэнхээ муудсан хүн хонины шүүрхий элэг идэх

49 ш бүтэн хөх хомоол түүж түүнээсээ өдөрт 7 ш – г шанага усанд буцалгаж 1 аяга болтол ширгээгээд шүүж аглаа цайнаасаа өмнө 7 хоног уувал элэгний үрэвсэл, хэвлийн хөндий устаж томроход сайн.

Элэгний архаг өвчинд цагаан ямааны сүү, цагаан гүүний сүүг бүлээнээр нь 7-21 хоног хүртэл уух
Хагас аяга хэртэй давсалсан байцааны шүүсийг шинэхэн улаан лоолийн хагас аяга шүүстэй хольж өдөрт 3 удаа уух

Хонины сүүний ээдэм, ээзгий болон шар сүүг байнга уух

Элэгний халуун өвчинд цөс өвс буцалгаж уух

Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хануулаад өглөө өлөн уудал элгэнд сайн төдийгүй цөс хөөдөг.

Сармисыг элэгний халуун, нүдний өвчтэй хүн цээрлэх хэрэгтэй.

Элэгний үйл ажиллагаанд улаан үндэс буюу эрээн гомбо чанаж өдөрт 2 удаа уух

Ходоод, гэдэсний өвчин
Байцааны шүүс өдөрт 2-4 удаа, хоол идэхээсээ 40-60 мин-н өмнө аяганы тэн хагасаар юмуу бүтэн хагас аягаар 30 хоног ууна.

Овъёос шилж аваад дэвтээж, дулаан газар тавина. 2 дахь хоног дээрээ соёолмогц нь угаагаад хатаадаг. Хатсаны дараа нүдэж нунтаглаад хүйтэн усаар зуурч ус нэмээд 1-2 мин чананаад 20 мин байлгаж хандлаад шүүн авч шинээр нь ууна.

Таван салааны хатааж нунтагласан амны нэг том халбага навчийг нэг аяга буцалсан усанд хийж 10 мин хандлаад шүүж авна. Нэг цагийн турш бага багаар балгаж ууна. Эсвэл махны машинаар машиндаж шүүсийг нь аваад дээр нь ус 1:1 харьцаатай нэмж 3 мин буцалгана. Энэ хандаа өдөрт 4 удаа, хоол идэхээсээ 15-20 мин-н өмнө амны том халбагаар нэг ууна. Эсвэл таван салааны шүүсийг адил хэмжээтэй зөгийн балтай холино. Энэ хольцоо 20 мин чанана. Уг хольцоо өдөрт 2-3 амны том халбагаар ууна. Хөргөгчинд хадгалах ёстой. Ходоод өвдөх үед, ялангуяа хоол идэхийн өмнө хатгуулж өвдөхөд 6 удаа буцалгасан (усаа буцалгачихаад хүйтэн газар тавьж хөргөөд дахин буцалгана. Ийм аргаар 6 удаа буцалгана) бүлээн ус нэг аягыг ууна. Өвчилсөн хүмүүс ус уусныхаа дараа хэд дахин хэрхэрдэг. Хэрхэрсний дараа өвчтөний биеийн байдал дээрдэж, 5 мин орчмын дараа бүүр сайжирч, цаашдаа өвчнөө мартах болно.

Алтанцэгцүүхэй, төлөгч өвс, их шүүдэргэнэ, хамба шарилжны цэцэг буцалагаж хоол идсэний дараа ууж хэрэглэвэл ходоодны хүчил ихсэж, ходоод үрэвсэхэд тустай.

Ходоодны хүчил ихдэж багадаж үрэвссэн ходоодны хорт хавдар эхэлж байгаа үед хусны онголыг цай шиг чанаж уудаг. Хусны онгол буюу мөөг нь хусны үйс гэмтсэн хэсэгт үүсч тогтдог дундаа төвгөртэй, гонзгой буюу дугуй хэлбэртэй, гадаргуу нь ан цавтай, баржгар, нүүрсжсэн мэт харласан байдаг. Ийм мөөг хөгшин хус модны доор ургадаг.

Төмсний шүүс өглөөний цайныхаа өмнө юмуу үдийн хоолон дээрээ аяганы тэн хагасаар эсвэл 1/3-р ууна.

Бөөрөлзгөнө нь бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг.

Чацарганы тос өдөрт 3 удаа, хоолныхоо өмнө амны жижиг халбагаар 1 ууна. Эмчилгээний хугацаа 3-4 долоо хоног.

Зуун настын навчийг аяганы тэн хагасаар авч махны машинаар машиндаад аяганы 3/4-тай тэнцэх зөгийн балтай хольж харанхуй газар 30 хоног байлгаад 1 аяга жинхэнэ улаан дарс нэмээд1 хоног байлгана. Хольцоо өдөрт 2-3 удаа, хоолныхоо өмнө амны 1 том халбагаар ууна. Эмчилгээ 1-2 сар.

1 аяга овъёосыг тасалгааны хэмийн 1 л буцалсан усанд хийж 10-12 цаг хандлаад зөөлөн гал дээр буцлах хүртэл байлгаад сайтар таглаж 30 мин буцалгана. Хучиж тавиад 12 цаг байлгана. Шүүгээд эхний хэмжээнд нь хүртэл ус нэмнэ. Хандаа өдөрт 3 удаа, хоол идэхээсээ 20-30 мин өмнө 100-150 мл-р сарын турш ууна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж