Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Та сансрын
нисгэгч болчхоод дэлхийн татах хүчнээс салж сансарт хөвөн нисэж, дэлхийн
үзэсгэлэн төгөлдрийг ширтэн харахсан гэж мөрөөдөж байсан уу? Саран дээр хөвөх
мэт алхаж, дурсгалын зураг авхуулахсан гэж мөрөөдөж байв уу? Мэдээж энэ бол хүн
болгоны хүүхэд насны мөрөөдөл байдаг байх. Харин сансрын хөлөг сүйрч, эх
дэлхийдээ буцаж ирэх найдвар бараг үгүй болсон үед бол сансар тийм ч сайхан
газар биш гэдгийг мэдрэх болно. “Харри Портер”, “Хүний үр удам” зэрэг киног
найруулсан алдарт найруулагч Алфанзо Гуарон сансрын уудмийн сайхныг төдгүй,
аймшигийг “Татах хүч” хэмээх бүтээлдээ харуулжээ.

 

Агуулга

Анагаах ухааны
инженер Райн Стон (Сандра Блок) НАСА-ын тусгай хөтөлбөрт хамрагдан зургаан сар
бэлтгэл хийсний дараа Шатл Эксплорер хөлгөөр нисч одон орны Хаббл телескопт
тандан судлах шинэ төхөөрөмж суурьлуулах даалгавар гүйцэтгэж байгаагаар кино
эхэлдэг. Тэрээр туршлагатай сансрын нисгэгч Мат Ковалиски (Жорж Клүни) -ийн
туслах юм. Харин кинонд гардаггүй боловч Хюстэн дэх сансрын удирдлагын төвөөс
зааварчилгаа өгч байдаг хүн бол Эд Харрис юм. Тэрээр аюул ирж байгааг нэг удаа
хэлээд л алга болдог шүү дээ.

Удалгүй сансарт
өндөр хурдтай нисэж явсан сансрын хаягдлын шуургат өртөн Райн хөлгөөс тасран
эзгүй сансарт шидэгддэг. Аз болоход Ковалиски түүний араас ирж түүнийг буцааж
авч ирдэг. Гэвч эргэж ирээд Шаттл хөлөг сүйрч нисэх багийнхан бүгд үхсэн
байгааг олж харна. Улмаар тэднээс 900 метрийн зайтай байсан Олон Улсын Сансрын
Станц уруу тийрэгч ашиглан явах болно. Энэ хооронд сансрын хог тойрог замаар
тойроод ирэх хугацаа нь 90 мин гэдгийг Ковалиски тооцоолдог. ОУСС дээр ирэхэд
багийнхан Союз модулаар дэлхий уруу буцсан байдаг. Харин үлдсэн модуль эвдэрч
ашиглалтаас гарсан байх болно. Тиймээс тэд 160 км зайтай Тиангон хэмээх Хятадын
сансрын станц дээр очиж газардуулагч модуль ашиглахыг Ковалиски зөвлөөд өөрөө
сансарт шидэгдэн алга болно. Харин Стон Союз капсул ашиглан Тиангонд очин
газардуулагч модулиар эх дэлхийн нэгэн нууранд газарддаг.

Киноны агуулга
бол ерөнхийдөө ийм. Энд харин кинонд болж буй сансрын үзэглүүдийг тайлбарлах
гэсэн юм. Учир нь киног үзэх нь сайхан боловч зарим нэг зүйлс тайлбарлагдахгүй
өнгөрдөг бөгөөд үүнийг үзэгчид төдийлөн анзаардаггүй.

 

Сансрын хаягдал

Ашиглалтаас
гарсан хиймэл дагуулын хаягдал дэлхийн тойрог замаар эргэж байхдаа хоорондоо
мөргөлдөж улмаар шуурга үүсгэж замдаа дайралдсан станц, сансрын төхөөрөмжүүдийг
мөргөсөөр энэ нь гинжин хэлхээ үүсгэдэг байна. Эх газарт байгаа аливаа биет
таталцлын хүчний хуулиар заавал газарт буудаг. Харин дэлхийн тойрог замд буй
хиймэл дагуулууд татах хүчний нөлөөгөөр агаар мандалд орж шатах хүртэлээ тойрог
замаар эргэсээр байдаг ба ингэж явах замдаа ажиллагаатай байгаа хиймэл
дагуулуудыг мөргөж гэмтээдэг байна.

Энэхүү
үзэгдлийг Кесслер Синдром (Kessler
Syndrome) гэдэг боловч яг тогтсон онол байхгүй. Энэ оны эхээр аль зургаан
жилийн өмнө ашиглалтаас гарсан хятадын хиймэл дагуулын үлдэгдэл оросын нэгэн
хиймэл дагуулыг мөргөж сүйрүүлсэн. 2009 онд Америкийн Иридиум хиймэл дагуул болонОросын Космос хиймэл
дагуулуудыг
ийм шуурга авч одсоны дараа өнгөрсөн жил ОУСС-ын тойрог
замыг өөрчлөх шийдвэрийг ОУС-ын удирдлагын төвөөс гаргасан.

Тэгэхээр кинон
дээр дүрслэгдсэн шиг задгай сансарт ажиллаж буй нисгэгчид хаягдлын шуурганд
өртөх бүрэн магадлалтай юм.

 

Сансарт дүүлэх

Сансарт сул
дүүлэн нисэж байна гэж төсөөлдөө. Энэ асуудал жоохон төвөгтэй. Орбитын механик
хөдөлгөөн нь тун гайхалтай байдаг. Жишээ нь та гартаа дэрийл барьсан сансрын
хөлгөөсөө 25м зайтай хөвж явлаа гэж бодъё.

Ньютоны
хөдөлгөөнийн болон реакцийн хуулиар бол та гартаа барьсан дэрийлээ сансарын
уудам уруу шийдвэл реакц таныг эсрэг чиглэлд түлхэх ёстой. Гэвч тойрог замын
физикийн хууль дэлхийнхээс арай өөр учир бид дэрийлээ сансрын хөлөгрүү
чиглүүлэн шийдэх ёстой ба энэ нь биднийг сансрын уудамд хаягдахаас хамгаалж
шидсэн чиглэл рүү түлхэх болно.

үргэлжлэлийг: http://www.intech.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж