Сангийн сайд
Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс
тавьсны дараахан валютын ханш
буурсаар 1640 төгрөгтэй тэнцсэн юм. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Засгийн газрын сайдыг огцруулах асуудал тавихаар
долларын ханш зохимлоор буурч байгаа болохоос биш, огцруулахгүй хэмээн авч
үлдсэнийх нь дараа эргээд өснө. Харж л байгаарай. Хөрөнгө
оруулалт нэмэгдээгүй, бизнес эрхлэгчид хаалгаа барьж, импортоос илүү
хамааралтай болж байхад ямар
замаар валютын ханшийг тогтвортой барих гэсэн юм бэ” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлж
байв. Энэ үг үнэн байж, өнгөрсөн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй
харьцах ханш өссөөр өнөөдрийн байдлаар “Найман шарга” арилжааны төв дээр ам.доллар
1742 төгрөгөөр зарагдаж байгаа бол авах ханш
1738 төгрөгтэй тэнцээд
байна.

Арилжааны банкуудын
ханшийг сонирхвол ам.долларыг
1703-1707 төгрөгөөр худалдан
авахаар, зарах ханшийг 1745 гэж зарлажээ.
Сар шинийн
өдрүүд ойртох тусам зөвхөн ам.долларын ханш
төдийгүй юанийн ханш өсөх
магадлалтай. Өсөлтийг бууруулахын тулд дахиад сайд
огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой юу? Энэ арай биш шүү.
Г.ДАРЬ