Он гаруут спортынхон тэмцээн, уралдааны бэлтгэлдээ гарч, зарим холбоод 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж эхлээд байна.
Тэмцээний салхийг хагалж Хүндийн өргөлтийн холбоо нэгдүгээр сарын 4, 5-нд өсвөр үеийн УАШТ-ээ явуулсан бол өчигдөр, өнөөдөр жүдочид Насанд хүрэгчдийн УАШТ-д зодоглож байна.
Тэгвэл Монголын боксын холбоо 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээ хоёрдугаар сарын 2, 3-нд зохион байгуулахаар товложээ. Гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй боксын шигшээгийнхэн болон бусад тамирчид өнөөдрөөс Орхон аймаг дахь “Олимп” баазад тэмцээний бэлтгэлд гарсан байна. Тамирчид тэнд 20 гаруй хоногийн бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирэх юм байна.
Б.ЭНХ