
аймгийн Засаг дарга П.Ганхуягийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан
ашигласан гэх хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг хятадуудтай
хамтарч, төрийн өмчийг хувьдаа шамшигдуулсан, Дорноговь аймгийн нутаг
дэвсгэрээс хятадуудад өндөр үнээр зарсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм
байна.
Аймгийнхаа газраас хумсалж, хятадуудад зарсан гэх хэрэгт түүний гэр бүлийнхэн болоод жолооч нь оролцдог гэсэн мэдээлэл ч бий.
Дорноговь
аймгийн Засаг дарга П.Ганхуяг нь хятад түнш Фамин Зао гэгчтэй хамтран
“Фамин энд Глоб индарстри” хувь нийлүүлсэн компани байгуулжээ. Энэ
явдлаа нутгийн олон түмнээс нуухын тулд өөрийн жолооч Б.Мөнхбатыг
хамтарсан компанийнхаа захирлаар томилсон байдаг. Тус компанийн 51
хувийг нь хятад түнш болох Зао, 49 хувийг П.Ганхуяг эзэмшдэг байна.
Тэрбээр хамтарсан компанидаа Замын-Үүдэд 300 га газрыг үйлдвэржилтийн
зориулалтаар олгосон байдаг. Тодруулбал, П.Ганхуяг дарга өөрийн
захирамжаар өөрийнхөө хувийн компанид аймгийнхаа хамгийн ашигтай талбайг
өгсөн гэдгийг нутгийн иргэд гэрчилж байгаа юм.
Түүний эрх
мэдлээ ашиглан газар наймаалцсан хэрэг үүгээр дууссангүй. Ханги мандлын
боомтод 30 га газрын гэр бүлийнхэндээ өмчлүүлсэн байна. Хүү
Г.Гантулгынхаа “Блак Стоун Ложистик” компанид 20 га, ангийн анд
Ц.Мөнхцэцэгийн дүү Ц.Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг “Ачиж буулгах
талбай”-н зориулалтаар авчихсан хэргийг нь АТГ-аас шалгаж байгаа гэх
мэдээлэл бий. Цаашлаад өөрийнхөө төрсөн охин Г.Баярцэцэгийнхээ
“Мегатехнологи ворлд Монгол” гэдэг компанид Сайншандын аж үйлдвэрийн
паркийн дагалдах Химийн технологийн үйлдвэрийн 80 га газрыг эзэмшүүлжээ.
Энэ газрыг авахдаа тэрээр Японы иргэн Изүми Такахирогийн гэгчтэй үгсэн
хувалдаж, түүний нэрээр охиныхоо компанийг сонгон шалгаруулалтад
оролцуулан тэнцүүлжээ.
Энэ мэт булхай дагуулсан хэргүүдээсээ болж
П.Ганхуяаг АТГ-ын үүд сахих болсон гэх. Түүнийг аймгийнхаа Засаг
даргаар сонгогдоход нутгийн олон нь эрс эсэргүүцэж байсан. Гэсэн хэдий
ч Ерөнхий сайд нутгийнхны эсэргүүцлийг үл тоон Засаг даргаар томилсон
байдаг. Харамсалтай нь, мөнгөний төлөө төрсөн нутгийнхаа газар шороог
харийнханд худалдахаас буцахгүй болсон түүний хууль бус үйлдэл
Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг ч сэвтээх боллоо гэж шүүмжлэх
хүмүүс байна.
Орон нутаг, аймаг сумаа хөгжүүлэхээс илүү хувийнхаа
ажлыг нэгдүгээрт тавих болсон Засаг дарга П.Ганхуяг ажлынхаа өрөөнд
өдрийн од шиг үзэгддэг талаар нутгийнхан нь ярьж байгаа юм. Мөн төрийн
албыг төрлийн алба болгосон гэдэг шүүмжлэл ч түүнийг тойрсонгүй.
Дорноговь аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг н.Галбадрах нь
П.Ганхуяг даргын бүл дүү нь гэнэ. Түүнчлэн аймгийн Төрийн сангийн дарга
н.Эрдэнэсүрэн нь П.Ганхуягийн хувийн компанийнх нь нягтлан бодогчоор
ажилладаг байжээ. Үйлчилгээний газрын даргаар бүл дүү н.Галбадрахын
төрсөн дүү н.Сайнзаяаг томилсон нь Дорноговь аймгийнхны дургүйцлийг
төрүүлэх болсон байна.
Мөнгөний төлөө эх орон төрсөн нутгаа хайр
найргүй байгаа П.Ганхуяг дарга улс орноо худалдахад гайхаад байх
зүйлгүй бололтой. Энэ мэт мөнгө цагаан, нүд улаан болсон эх орноо
харийнханд худалдахаас сийхгүй хүйтэн сэтгэлтэй болсон ийм хүмүүс
түшилцэж яваа гэхээр аймшигтай.
П.Ганхуяг даргын гаргасан хууль
бус үйлдлүүдийг таслан зогсоох нь ухаалаг төрийн нэр илэрхийлэл байх
болов уу. Том төрөөс ухаалаг төр рүү шилжихийн тулд эхлээд төрийн ажлыг
цалгардуулж, эрх мэдлээ урвуулан ашигладаг ийм хүмүүсээс татгалзах
хэрэгтэй юм.