![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2014/1/eb660ce64a1b4125/29166d5d6a4b9c20big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс Антигуа Барбуда улс, БНБурунди улс, БНВануату улс БНПалау улс, БНСуринам улс, БНСьерра Леон улс, БНТого улс, Эритри улс, Ямайка улстай дипломат харилцаа тогтоох эрх нээгдлээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Энэ хооронд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус бүр хуралдах даалгаврыг УИХ-ын даргын зүгээс байнгын хороодын дарга нарт өглөө.
Г.ДАРЬ