Уушигны өвчин нь архи дарс хэтрүүлэн хэрэглэх, ханиад халууны үлдвэр архаг зэргээс үүддэг. Хүний уушигний ачаалал намрын гурван сарын эхний 72 хоногт нэмэгдэж, шар ус хөлсний нүх сүв хумигдан биеийн илч дотогшилдог. Энэ хугацаанд та элдэв өвчин хороос уушгаа сэргийлэн хамгаалах хэрэгтэй.
Ясны сүрьеэ (өвдөг, ууц, бүслүүр үе, холбоос, нуруу)-д барагшууныг 0.1-0.2 гр-р хоногт 2 удаа бүгд 25 хоног ууж 10 хоног завсарлаж эмчилгээг үргэлжлүүлнэ. 1:20 харьцаагаар сүү буюу зөгийн балаар амталж ууж болно
Уушигны элдэв өвчинд цагаан гүүний түүхий сүүгээр чацаргана, нэрс мэт жимсийг эсгээд 15 хоног уухад эдгэрдэг. Мөн алтангагнуур, удвал цэцэг, цагаан зандан, улиас модны холтос, гандигар мод, үзэм зэргийг ижил хэмжээгээр найруулан тан адил чанаж өдөрт 2- 3 удаа уух сайн.
Бугын цусыг архиар даруулж уувал эдгээнэ. Харин намрын цагт бугын мах идвэл маш муу. Хууч өвчин бүхнийг өдөөдөг.
20 г хунчирыг 300 г усанд хандалж уух ханиад томуу, уушиг цээжний өвчинд зөгийн бал маш сайн.
Хар үнэгний мах уушигны өвчинг анагаах шидтэй их ханиалганд зээргэнэ чанаж уух
Уушигны олон төрлийн өвчин ба амьсгаа давчдахад (астма) вансэмбэрүү, цахилдгийн үндэс, чихэр өвс зэргийг хувь тэнцүүхэн найруулж эмийн журмаар тууштай уувал сайн. Уушигны цочмог архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэлд утлага хийдэг. Утлага хийхдээ сармисний шүүсийг нэрмэл усанд буюу 25% новакайн уусмалд 1/3 хэмжээтэй найруулж утах бөгөөд нэг удаагийн утлагаар 2 гр сармис орохоор бодно. Утлагыг 8- 40 удаа хийвэл ашигтай. Мөн тогосны өд, урт үстэй зарааны үсээр жин тавих нь уушигны бээрийг арилгана. Шар шувууны өд усан хаванг хатааж, уушигны бээрийг хатаана.
Сэрүүний улиралд уушигны өвчин хөдөлбөл хар үнээ, хонины сүүг хөөрүүлэн халуунаар нь уухаас гадна, улаан үнээ, цагаан гүүний сүүг түүхийгээр нь тус тус 2- долоо хоног уувал уушигны архаг болон бусад өвчнийг анагаана
Хоолойн өвчин
Хоолой халуунаас балж өвдсөн бол царвангаар зайлж эмчлэнэ.
Хоолой багалзуурын дуу хаагдаж (сөөнгөтөж) юм залгихад төвөгтэй болж халуурч хавдахад болжморын баасыг заарь дэвтээсэн усаар зуурч багалзуурыг гадна талаас нь хөхүүлэх.
Хурган чих, хужир хоёрыг хольж нухаад хавдсан хоолойд түрхдэг.
Хоолой хавдах, бачуурахад тогооны хүйсний хөө буцалгаж усаар даруулж уух ба бүлээн хөөгөө
давстай хольж гаднаас нь түрхэх.
Хоолой хагарвал ёл шувууны баасыг усанд чанаж шөлийг нь уух.
Хоолой улайж хөөхөд яргуй цэцэг буцалгаж шөлөөр нь зайлах.
Хүүхэн хэл улайхад нунтаг цагаан давс цацах.
Хоолой сөөхөд аяга усанд хагас аяга гоньдны үр хийж 15 мин буцалгаж шүүгээд дээр нь аяганы хэртэй бал нэмж буцалмагц нь нэг халбага коньяк архи хийгээд хагас цаг тутам нэг халбага уувал хоолойн сөөнгө хурдан намдана.
Хоолой боож бачуурвал хонины сүүлний арьсаар бүлээтгэж орооход зүгээр. Мөн чонын хэлээр ороодог. Эсвэл үхрийн эврийн үзүүрээс 3 хуруу орчим тайрч аваад эм шиг талхалж архиар даруулан ууна.
Зуны эхэн сард ургасан цахилдгийн хөх цэцгийг түүж 1-2 удаа идэхэд хоолойн мах бамбай өвчин арилна. Их идэж болохгүй.
Ханиад
Агь, хар шаваг(говьд ургадаг шарилж ), халгайг тэнцүү хэмжээгээр хольж нунтаглаад 1 аяга усанд 1 халбага хийж буцалган хандлаад өдөрт 3 удаа ханиаданд ууна. Нилээд содон үнэртэй, мухар олгойн өвчин,бөөр өвдөх, дотрын зарим өвчин халуунд уудаг.
Сүүнд хөх тариа, хошуу будаа, арвайн үр тус бүр 2 хийж идрээ, цэвэрлэсэн гашуун буйлсны жимс нэмж хөөрүүлээд ууна.
Ханиалгаад байвал 1 литр сүүнд 1 аяга самар хийж зөөлөн гал дээр 20 мин буцалгаад авч хөргөнө.
Ингээд самрыг идэж сүүнээс 1 аягыг өлөн элгэн дээр юмуу орой унтахын өмнө ууна. Ингэхэд ханиахаа больж цэр ховхорно.
Зуун наст, нэрсний навч, анисны навч, улаан манжингийн шүүс, сургарын үндсийг архинд хандалж шүүгээд зөгийн бал, цөцгийн тос нэмж хоолны дараа уувал мэнгэрт сайн
Хөхүүлж ханиалгадаг хүүхдийг аянгатай борооны дараа морь юмуу мотоцикл дээр дүүрэн салхи руу нүүрээр нь сөргүүлж давхиж агаар залгиулах.
Салхи авахуулсан, ханиад хүрснээс цээжээр хатгуулвал лошгын буцалгасан шүүсийг сахар эсвэл зөгийн балтай хольж уувал сайн.
Ханиад үгдрэхэд шаазгайн мах сайн. Мөн задй нүдэж усанд зуурч уух сайн.
Лидэр зажилбал хоолой сэрвэгнэх нь дарагддаг.
Сахуу хавдарт улаан тамхи нэг хувь, шар хүж хагас хувь, давс дөрөвний нэгээс хагас хувь, энэ гурвыг найруулан хар цай эсвэл усанд зуурч боож шавшваас даруй эдгэрдэг. Харин хатаж эврэхэд нь ус түрхэж дэвтээж байваас сайн, гэвч их судас дайралдваас цоорон нэвчих болзошгүй тул нимгэн зузаан түрхэхийг анхаарвал зохино.
Хамарын өвчний засал
Хамартаа өглөө бүр ус татаж угааж байвал ханиад томуу хүрэх нь ховор.
Ханиад томуу хүрэх үед хамартаа гавар түрхэж байвал өвчилдөггүй.
Хамрын элдэв өвчинд эмэгтэй хүний хөхний сүүг дусаах.
Хамрын ям өвчинд хар үхрийн шээсэн газрын эрүүл шороо түрхэх сайн. Толгойг юмаар битүүлж зээрд морины дэлээр утах тустай.
Хамраас цус гараад тогтохгүй бол мөсний ус буцалган гүргэм хийж сайн хөгрөөд уухад тогтоно.
Мөн агь буцалгаад арцны долоон буурцгаар даруулбал сайн.
Мөн хамраас цус гарвал үлдэн бугасы шүүс ба олсыг түлж түлж үнсийг түрхэнэ.
Хамрын томууг арвайн гурил түлж утахад тустай.
Найтаах нь олон болж хамраас ус гоожвол гандаж өгөршсөн даавуу шатааж утаагаар нь утахад тус болно.
Хамар шархирч битүүрэн нус ус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусаан гавар түрхвэл намдана.