Мөн Авлигын эсрэг хуулийг дагаж өөрчлөлт оруулах, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт, оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Авлигатай тэмцэх ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд үргэлжилж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журам, Эрүүгийн хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Ш.ЧИМЭГ