Малайзад амиа алдсан хэргийг хаана

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Малайзад амиа алдсан хэргийг хаана

Малайз улсад Монгол Улсын иргэн  Э өнгөрсөн арваннэгдүгээр сард  амиа алдсан хэрэг гарсан.  Уг хэрэгт  хамаатай байж болзошгүй  хэд хэдэн хүнийг  ЭЦГ, УМБГ хамтран  шалгасан юм. Эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн  найз залуу  гэгдэж байсан Т гэх залуу, Малайзад сурдаг оюутан Г нарын хүмүүсийг шалгахад хэрэгт холбогдолтой болох нь нотлогдоогүй байна. Тиймээс хэргийг ирэх долоо хоногт  хааж магадгүй гэнэ.

Харин талийгаачийг гадны нөлөөгөөр амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдэг талаар Малайзын цагдаагаас   энэ сарын сүүлээр хариу ирүүлэх   юм байна. Хэргийг шалгаж эхэлснээс хойш  гурван сарын хугацаанд Малайзын цагдаа манайд  албан ёсны ирүүлэх ёстой аж. Урьдчилсан байдлаар  талийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж Малайзын цагдаагийн  байгууллага үзэж байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж